УБЦТС: Даваа гаригт дараах газруудад цахилгаан хязгаарлана

С.САРУУЛ
Улаанбаатар хот өчигдөр /2018.09.15/ бүхлээрээ цахилгаангүй болов. “ДЦС-4” ТӨХК-д өглөөний 09 цаг 51 минутад Ил хувиарлах байгууламж-4 дээр 220 кВ-ын 3-р систем шинийг захиалгын дагуу хүчдэлээс чөлөөлөх үед станц бүрэн зогссон гэмтэл гарчээ. Станцыг сэргээх үйл ажиллагаа явагдаж 2-3 цагийн дараагаас нийслэлд хэсэгчилсэн байдлаар цахилгаан өгөөд байсан бол хотын зарим хэсэгт өнөөдөр өглөө цахилгаан ирсэн байна.

Тэгвэл засварын ажлыг тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлаас үүдэн маргааш /9-р сарын 17/ Даваа гарагт дараах газруудад засвар хийхээр болжээ.

Баянзүрх дүүрэг
-11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай трейдинг, Батрэрэйд, Элэг, Нотра Дом, МЦ ХХК-ууд, Хасбанк, Яаралтай тусламж, Палентологийн төв, Санар брокерын пүүс, Иргэн Долгорсүрэн, Цэвэлмаа, Мөнхбат, Болор, Ч.Түмэнбаяр, С.Алтанхуяг, Мөнхболд, Ганболд, Самбуудорж, Магнайбаяр, Цэрэнням, Анхтүвшин, Ганбаатар, Адуучин, Батмөнх /үйлчилгээний цэг, дэд станц/эдгээрийн ойр орчмоор,

-Сүхбаатар дүүрэг
-11:00-18:00 цагт: 13-р хороо Рашааны 9-565 тоот, Иргэн Батсайхан, 6-р хороо 3, 24-р байр

-Баянгол дүүрэг
-11:00-17:00 цагт: 6, 7, 8, 19-р хороо 4, 10-р хорооллын 48А, Б, 49, ТЗ-ын 83/1, 83/2, ҮТ- 46, Орчлон 46, 47/1, 47/2, 47/3, 74, 10А, Б, 39, ХД-53, 7/1, 7/2, 7/3-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

-Чингэлтэй дүүрэг
-11:00-18:00 цагт: 19-р хороо Доод Салхитын 10-12-р гудамжууд

-11:00-20:00 цагт: 1-р хороо Батлан Хамгаалах Хууль Сахиулахын эмнэлэг, НЦГ, ТЕГ, УБ хотын банк, Үндэсний түүхийн музей, ХЗДХЯ /МШУТ/, ХЗҮХ, ШШГЕГ, ЭЦГ болон эдгээрийн ойр орчмоор

-Сонгинохайрхан дүүрэг
-11:00-18:00 цагт: 2, 7, 8, 11, 26-р хороо Керамик, Тоосгоны үйлдвэр, Мандал овооны 13, Орбитын 21-р гудамж, 81-р цэцэрлэг, Хөвсгөл-Алтай, ААББ, Эм Ар Си И ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

-11:30-18:00 цагт: 18-р хороо 017-р ЦА, Мон Хурд, Болор цэн, Авто тээвэр 5 ХХК-ууд

-Налайх дүүрэг
-11:00-17:00 цагт: 1-р хороо Энгэр шанд, Их ам, Туулын гүүрний зуслан.

Эх сурвалж: www.polit.mn