“ЗМ”-НИЙ ОНЦЛОХ НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГА

“Зууны мэдээ” сонины есдүгээр сарын 1015-ны дугаарт нийтлэгдсэн онцлох нийтлэл, ярилцлагын эшлэлийг хүргэж байна.

 

Даваа гариг

“Амьдралын тойрог”

Г.Нанжид: “Мандах” брэндийг улам чанаржуулна

Боловсролын салбар бол улс орны түүчээлэгч салбар. Байнга л тасралтгүй хөгжиж байх учиртай. Тиймээс энд жил ирэх тусам өргөжин хөгжиж, хүрээгээ тэлж, төгсөгчид нь  улам чанаржиж, Монголд төдийгүй дэлхийн олон оронд мэдлэг, ур чадвар нь үнэлэгдсээр яваа нэгэн үлгэр жишээ ч сургуулийг бид “Амьдралын тойрог” буландаа урьсан юм. Энэ бол “Мандах” их сургуулийн бүтээлч хамт олон юм.

https://www.polit.mn/?p=45524

“Leaderships forum”

Э.Номинчулуун: Уул уурхайн хөгжилд эрдэмтдийн оролцоо чухал

-Аливаа улс орны эдийн засагт байгалийн баялаг нь чухал үүрэгтэй. Тэр дундаа Монгол Улсын эдийн засагт уул уурхайн түүхий эд, байгалийн баялаг томоохон байр суурийг эзэлдэг гэж болно. Сүүлийн хоёр жилийн хугацаанд монголчууд газрын баялаг ялангуяа, коксжих нүүрсийг дэлхийн зах зээлд гаргаж буй нь нэлээд үр дүнтэй ажил болсон. Тодруулбал, “Эрдэнэс тавантолгой” компанийн төсөл хөтөлбөр, ТЭЗҮ-ийг боловсруулан дэлхийн зах зээл рүү борлуулах, олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлэн хувьцаа гаргах ажлыг хийж байна. Мөн түүнчлэн тухайн төслийнхөө үр шимийг хувьцаа хэлбэрээр ард түмэндээ хүртээхээр ажиллаж байгаа нь сайшаалтай.

https://www.polit.mn/?p=45504

Онцлох улс төр

Хуулиас давсан хувийн хүсэлт гэж байдаггүй юм

-ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн Засгийн газрын үйл явц Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг ноцтой зөрчиж, УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдсан тухай манай сонин мэдээлж байгаа юм. Сануулахад, УИХ-аар шийдээгүй байхад ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж явуулаад оронд нь Түр орлон гүйцэтгэгч томилсон нь дээрх хуулийн зөрчлийг үүсгэсэн хэрэг. Харин ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар үүнээс бултах гэж янз бүрээр оролдож байна. Явсаар “…Зүв зүгээр байж байхад гүтгэлээ” гэсэн агуулгатай мэдэгдлийг хийж явна.

Хуулиас давсан хувийн хүсэлт гэж байдаггүй юм

Мягмар гариг

Баримт, тайлбар

НЭГ ХҮНИЙГ ХААДАГ БАЙСНАА НИЙТИЙГ БООДОГ БОЛОВ

-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Энхбаярыг улс төрд оруулж ирэхийг хүсдэггүй хүмүүс МАН-д  ч бий, АН-д ч байдаг. Тэднийг МАНАН бүлэглэлийнхэн гэнэ.

Энэ хүн 2009 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгснөөс хойш үхэхээс бусдыг үзэх шиг боллоо. Нөгөөх МАНАН бүлэглэлийн нөхдийн “буян”-аар шүү дээ.

Тэр бүлэглэл нь цагтаа түүний бараа, сүүдэрт явсан голдуу нөхдөөс бүрдсэн байдаг юм. Н.Энхбаяр улс төрд орж ирвэл тэдний албан тушаал, эрх мэдэл юу ч биш болчих аюултай. Тиймээс ямар нэгэн аргаар түүнд хаалт хийх хэрэгтэй болсон гэдгийг хашир улстөрчид, ажиглагчид дүгнэн хэлдэг нь ортой байж мэднэ.

Нэг хүнийг хаадаг байснаа нийтийг боодог болов

Онцлох улс төр

Яг жилийн өмнө та ингэж амласан

“…У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдоод яг жилийн хугацаа өнгөрчээ.  Бүрэн эрхийн хүрээнд  нэг жил гэдэг багагүй хугацаа.  У.Хүрэлсүх жилийн өмнө өөрийн намын  Засгийн газар буюу Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газрыг унагаж энэ эрх мэдэлд хүрсэн билээ.  Тэр уг нь өмнөх Засгийн газартаа Шадар сайдаар ажиллаж байв.   Ингэж бүрэлдэхүүнд нь багтсан ч гэлээ засгаа  унагаж өөрөө гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон.  Үүгээрээ тэр улс төрийн түүхэнд үлдэнэ.   Ерөнхий сайд болсныхоо дараа У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлсэн үг нэлээд хурц, зорьмог, шийдмэг байв. Гэсэн ч өнгөрсөн жилийн хугацаанд улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлуудыг харвал  Ерөнхий сайдын зориг  зүрх мөхөж, хэлсэн үг нь мөлийсөн мэт харагдана…”

https://www.polit.mn/?p=45597

Өдрийн сурвалжлага

М.Зулькафиль: Телевизийн бодлого, чанарын барометр нь уран сайхны зөвлөл юм

“…Эрдэм шинжилгээний хурлыг нээж, “Медиа Холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Баттөр хэлсэн үгэндээ “Манай телевизийн хамт олон өнгөрсөн хугацаанд чамлахааргүй уран бүтээл туурвиж, мэдээ мэдээллийн үнэн зөв, бодит шуурхай байдалд гол бодлого барьж ажилласан. Үүний тод илэрхийлэл нь Монголын сэтгүүлзүй, ард түмний өмнө эзэлсэн байр сууриа бататгаж байна гэж ойлгож байгаа. Мэдээллийн технологийн дэвшилтэй холбоотойгоор телевиз үзэгчдийн чиг хандлага асар хурдацтай хөгжиж, өрсөлдөөн явагдаж байгаа энэ үед телевизийн өнгөрсөн болон одоогийн үйл ажиллагаанд  үнэлэлт, дүгнэлт өгч цаашдын чиг хандлагыг тодорхойлох нь ихээхэн чухал. Тиймээс өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар “ТV-9” телевиз 10-15 жилийн дараа ямар байр суурьтай, хэрхэн хувьсан өөрчлөгдөх талаарх  санал санаачлагууд гарна гэж итгэж байна” гэлээ.”

М.Зулькафиль: Телевизийн бодлого, чанарын барометр нь уран сайхны зөвлөл юм

Лхагва гариг

Бизнес, хөгжил

Д.Оюунбилэг: Хүчээ нэгтгэвэл гадаад зах зээлд амжилт олох боломжтой

“….Англофрейт” компани 2004 онд байгуулагдсан. Олон улсын худалдаа, тээвэр  зуучлал, ложистикийн  үйлчилгээ эрхэлдэг.Одоогоор  АНУ, Канад, Японд салбар компанитай.

2015 онд 10 жилийн ойгоороо Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн ложистикийн нэгдсэн төвийг АНУ-д нээсэн. 10 жилийн ойгоо угтаж Монголын экспортыг өөрийн бааз суурийг үндэслэн үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг АНУ-ийн зах зээлд гаргахад нь тусалж дэмжих зорилго тавьсан юм. Тухайн үед Аж үйлдвэрийн яам үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг экспортлоход дэмжлэг үзүүлэх бодлого барьж байсан. Энэ бодлогынхоо дагуу экспортыг нэмэгдүүлбэл  бизнес сайжирна гэж харснаар “Экспорт олон улсын худалдааны  төв”-ийг 2018 онд байгуулж үндэсний үйлдвэрлэгчдэд АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх санал тавьсан…”

Д.Оюунбилэг: Хүчээ нэгтгэвэл гадаад зах зээлд амжилт олох боломжтой

Үйл явдлын мөрөөр

Засгийн газрын ням гаригийн шийдвэр хүчинтэй юу?

“…Засгийн газар 2018 оны наймдугаар сарын 12-нд ээлжит бусаар хуралдаж ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн. Тэр өдөр нь ням гариг байв. Ням гариг бол Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар “Амралтын өдөр” юм. Энэ нь ням гаригт ажиллаж болохгүй гэсэн үг биш. Харин Засгийн газар ням гаригт буюу амралтын өдрөөр ийн сайдыг чөлөөлсөн шийдвэр гаргасан нь бас л хууль зөрчсөн асуудал болж таарахаар байна…”

Засгийн газрын ням гаригийн шийдвэр хүчинтэй юу?

Пүрэв гариг

Өдрийн сурвалжлага

Өдөр өнжүүлэхийн нэг өдөр

“…Багш нар ажил хаяж, сургууль эл хуль байгаа ч есдүгээр сар гэдэг угаасаа хичээл сургууль, их ажлын сар байдаг. Зуны гурван сар санаж хүлээсэн найзуудтайгаа уулзаж, дурсамж бүхнээ сөхөн ярилцах нь сурагч насны хамгийн жаргалтай үеийн нэг билээ. Харин эцэг эхчүүдийн хувьд есдүгээр сар яахын аргагүй амьсгаа дээрдүүлнэ. Хүүхдээ сургуульд өгч, авна гэдэг толгой өвтгөсөн асуудлын нэг. Гэхдээ нэг үеийг бодвол юм бүхэн хөгжөөд, цаг сайхан болсон гэж хэлж болно. Сургуулийнхаа гадаа эцэг эхээ хүлээх, гэртээ цоожлуулж үлддэг үе ард хоцорчээ…”

Өдөр өнжүүлэхийн нэг өдөр

Байр, суурь

С.Цэрэндэмбэрэл: Гадаадад сурч байгаа хүүхдүүд цахим сурах бичигтэй боллоо

“…Юуны өмнө хилийн чанадад сурч байгаа хүүхэд багачуудын монгол хэл, соёлын асуудал чухал. Тиймээс БСШУСЯ-ны холбогдох газар, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажилласан. Энэ үр дүнд анх удаа хилийн чанадад амьдарч байгаа хүүхдүүдэд зориулсан сургалтын чиг хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд цахим сурах бичгийг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч гаргалаа…”

С.Цэрэндэмбэрэл: Гадаадад сурч байгаа хүүхдүүд цахим сурах бичигтэй боллоо

Баасан гариг

Ярилцах цаг

Д.Бямбасүрэн: Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгогчид эрхээ эдлэх ёстой

“…60 тэрбумын асуудлаасаа болоод Хэнтийгээс сонгогдсон нэг УИХ-ын гишүүн нь ээлжит бус чуулган хийх тухай асуудал тавьчихаад байгаа. Хэнтийчүүд энэ асуудлыг харж байгаа. Ардын намынхны зүгээс Үндсэн хуулийн төсөл  боловсруулж Их хуралд оруулан хүчээр түрж байна. Энэ нь нийгмийн эрх ашигт огт тохирохгүй төсөл байгаа. Энэ бүхнээс харахад Ардын намын байр суурь сул байна л даа…”

Д.Бямбасүрэн: Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгогчид эрхээ эдлэх ёстой

Үйл явдлын эргэн тойронд

Ж.Бат-Эрдэнийг УИХ чөлөөлөхгүй гэвэл яах юм бэ, Г.Занданшатар дарга аа?

“Засгийн газар 2018 оны наймдугаар сарын 12-ны ням гаригт ээлжит бусаар хуралдаж ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн нэгэн иргэн Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ.

Угтаа Засгийн газрын дээрх шийдвэр Үндсэн хуулиас гадна Засгийн газрын тухай хууль зөрчиж, УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан болчихоод байгаа юм. Тэр бүү хэл, Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын хуралдааны журмыг зөрчсөн асуудал ч нэмэгдсэн. Гэвч Засгийн газар, тэр дундаа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар энэ бүхнээс бултах гэж оролдож байгаа.”

https://www.polit.mn/?p=45762

Хөндөх сэдэв

Залуу үе хар тамхины хар ангал руу…

“…Хар тамхи, сэтгэцэд нө­лөөлөх бодис хэрэг­лэгч, холбогдогчдын тоо хурдацтай өсч байгаа нь манай улсад 2002 онд хар тамхины хоёр гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2016 онд энэ тоо 109 болж өссөнөөс харагдаж байна. Мөн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 60 орчим хувиар нэмэгдсэний дотор хар тамхи, мансууруулах бо­дистой холбоотой 388 гэмт хэрэгт 1112 хүн холбогдсон нь хүн ам цөөн манай улсын хувьд яах аргагүй Үн­­дэсний аюулгүй бай­далд нөлөөлөх хэмжээнд хүрс­нийг хууль хянал­тын байгууллагаас анхааруулсаар байгаа юм…”

Залуу үе хар тамхины хар ангал руу…

Эх сурвалж: www.polit.mn