Барагшунтай “Сайхан” цай

Д.ОЮУНЧИМЭГ

Зууны мэдээ” сонин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явц болон тухайн бүтээгдэхүүн ямар шат дамжлагаар хэрэглэгчдэд хүрч байгааг “Market watch” булангаараа танилцуулж байна. Энэ удаа “Монгол Алтайн барагшун” компанийн “Сайхан” цайг танилцуулахаар бэлтгэлээ.

“Сайхан” бараг­шунтай цайг хоёр төрлөөр үйлдвэрлэж байна. Жасмин болон бурамтай цайг барагшунаар баяжуулсан аж. Жасмин цай нь хоргүй, эм бэлдмэл бус, урьдчилан сэргийлэх ургамлын эмчилгээ юм. Харин барагшун нь эмийн дээд эрдэнэ бөгөөд барагшунаар анагаагдахгүй өвчин гэж үгүй хэмээн эрт дээр үеэс хэрэглэж заншсан хэмээн “Монгол Алтайн барагшун” компанийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Д.Мягмаржав хэлсэн юм. Жасмины хими бүтцэд бензойн салицил, шоргоолжны хүчил агуулагддаг.

Эфирийн тос, алколойдууд,  эфенголууд, сесквитерпен, тритерпен, кетон, теанин гэсэн байгалийн гаралтай ашигт бодисуудаар баялаг юм байна. Жасмин цайг ууснаар цангааг тайлж, сэтгэл гутралын эсрэг үйлчлэн сэргэг амар амгалан болгож, тайвшруулдаг байна. Түүнчлэн зүрх судасны өвчнөөс сэргийлэх ханд болохоос гадна даралт багасч, харшлын эсрэг үйлчилгээтэй аж. Мөн эмэгтэйчүүдийн гармоны үйл ажиллагааг тогтворжуулах, жирэмсэн үед ургийн хэвийн өсөл­тийг хангах юм байна. Жирэмсэн болон даралт өндөр хүмүүс ууж хэрэглэхдээ болгоомжтой хандах хэрэгтэйг эмч зөвлөсөн юм.

Барагшун нь биологийн идэвхт бодис бөгөөд өргөн хүрээнд хэрэглэдэг. 404 төрлийн өвчнийг анагаадаг хэмээн эрдэмтдийн судалгаанд тэмдэглэсэн байна. Бараг­шунтай  цайг ууснаар бодисын солилцоог идэвхжүүлэхээс гадна эд эсийг нөхөн сэргээж төлжилтийг сайжруулна. Түүнчлэн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг аж.

Мөн амьтан, ургамал, эрдэсийн гаралтай бүх төрлийн хорыг саармагжуулдаг тухай Анагаах ухааны доктор Д.Мягмаржав ярилаа. Тэрээр “Бие махбодийн хамгаалах чадвар, дархлааны системийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Эрдэс бодисын дутагдлыг нөхнө. Хавдрын эсийн эрчимжилтийг эсийн төвшинд саармагжуулна” хэмээн онцолсон. Аз жаргалын гармоны нийлэг­жилтийг идэвх­жүүлж  биеийн ба оюуны  хүчний ядаргааг тайлах, тархины хөгшрөлтийн эсрэг, оюуны чадавхи сайжруулахаас гадна арьс эрүүлжүүлж,  целлюлит арилгах, тураах, үс ургуулах  сайн нөлөөтэй цайг хэрэглэгчиддээ зориулан үйлдвэрлэжээ.

Барагшун нь дэлхийн олон оронд түгсэн уламжлалт эмчилгээний ховор бүтээгдэхүүн. Барагшун нь цаст өндөр уулсын оргилд 2500-4300 метрийн өндөрт хүчит салхи, шуурга, нарны хурц гэрэл, илч дулаан, халуун хүйтний нөлөөн дор урт хугацаанд бү­рэл­дэн тогтож болов­сор­сон байгалийн цэ­вэр бүтээгдэхүүн  юм. Энэ ургамлыг тарьж ургуулах ямар ч боломжгүйг эрдэмтэд тог­тоожээ. Шингэн бараг­шуныг гаргаж авахын тулд таван дамжлагаар дамжиж эцсийн бүтээгдэхүүн болдог байна.

Утас: 99013323, 94413323, 99945545

Фэйсбүүк: Монгол Алтайн Барагшун

Твиттер: Монгол Алтайн Барагшун

Жасминыг төхөөрөмжид хийж хатаана.

Хатаасан жасминыг нунтаглана.

Нунтагласан жасминаа 15 граммаар савлана.

Савласан цайгаа хайрцаглаж худалдаанд гаргахад бэлтгэж буй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин