УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ээлжит бус чуулган хуралдуулахыг дахин шаардлаа

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ  Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд шаардлага  хүргүүлжээ.  Энэ нь ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай юм.  Тэрээр албан шаардлагадаа “Нэр бүхий 26 гишүүн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах саналаа УИХ-д хүргүүлээд  хоёрын сарын хугацаа өнгөрч байна.  Харамсалтай нь Хууль зүйн байнгын хороо хуралдааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах чиг үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгаа учраас хуралдаан хойшилсон болно.  Тиймээс  байнгын хорооны  хурлыг нэн даруй зарлан хуралдуулахыг танаас шаардаж байна” гэжээ.

 Эх сурвалж:www.polit.mn