“Эрдэнэс тавантолгой” 500 сая тонноос дээш нүүрс тээвэрлэх чадамжтай компанийг сонгоно

Ц.БАЯР

“Эрдэнэс тавантолгой” компани борлуулалтын гэрээг ээ гурван төрлөөр хийх юм байна.  Тээвэрлэлтэд хяналт тавих нэгдсэн төв байгуулах,  шинэ гарц болох ОХУ-ын Владивостокоор нүүрсээ тээвэрлэж гурав дахь зах зээлд гаргана. Ингэхдээ компани уурхайгаас шууд Чойр хүртэл нүүрсээ тээвэрлэнэ. Харин дараах тээвэрлэлтийг худалдан авагч  тал хариуцах юм байна.  Мөн нүүрсээ  угааж эцсийн бүтээгдэхүүн болгож  гэрээгээр  борлуулна хэмээн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр /09.12/ болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлж байсан. Борлуулалтын гэрээг хамгийн багадаа 500 сая тонноос дээш нүүрс худалдан авах чадамжтай компаниудтай төлбөрийг урьдчилж байршуулснаар хийхээр сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод хийж байгаагаа хэлсэн юм. Ингэснээр нүүрсний дундын зуучлагч, хууль бус компаниудыг оруулахгүй байх боломж бүрдсэн хэмээв.

Эх сурвалж:www.polit.mn