Нүүрс худалдан авагчдын гэрээг ил болгов

Ц.БАЯР

“Эрдэнэс тавантолгой” компани байгуулагдсанаас хойш нийт хугацаанд нүүрс худалдах 173 гэрээ байгуулснаас 2018 онд гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 13 гэрээг нээлттэй сонгон шалгаруулалтаар хамгийн сайн үнэ өгсөн санхүүгийн өндөр чадамжтай компаниудтай байгуулж, гэрээний явц, үр дүн, гүйцэтгэлийг нийтэд анх удаа ил болгож олон нийтэд мэдээллээ. Нүүрс худалдах урилга, ямар аж ахуйн нэгжтэй, ямар үнээр, хэдий хэмжээний нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан талаарх мэдээллийг өнгөрсөн сарын 07-ноос эхлэн албан ёсны цахим хуудас “erdenestt.mn”-д ил тод байршуулсан байна. Ингэснээр сонирхсон хүн бүр танилцах боломжтой хэмээн өнөөдөр /09.12 /болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ

Эх сурвалж www.polit.mn