Та “Эрдэнэс тавантолгой”-н хяналтын зөвлөлд нэрээ дэвшүүлж болно

Ц.БАЯР

“Эрдэнэс  тавантолгой“ компани Монголын хөрөнгийн бирж болон Олон улсын хөрөнгийн биржид IPO хийх бэлтгэл ажлынхаа хүрээнд орон тооны бус “Олон нийтийн зөвлөл” байгуулахаар шийдвэрлэжээ. Төрийн өмчит аж ахуйн нэгж анх удаа дэргэдээ олон нийтийн зөвлөл байгуулж байгааг тус компанийн гүйцэтгэх удирдлагууд өнөөдөр /09.12/ хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлж байна. Зөвлөл нь мэдээллийн ил тод байдал, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, авлига, сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн чиглэлээр ажиллах юм байна. Нийт есөн гшиүүнтэй, тэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор иргэдийн дундаас нэр дэвшүүлэх, санал асуулга явуулах хэлбэрээр зохион байгуулна гэдгээ илэрхийллээ. Өнөөдөр 12:00 цагт сонгон шалгаруулах журмыг компанийн хуудаст тавьж 14 хоногийн хугацаанд үргэлжлүүлэн сонгох ажээ.

Эх сурвалж:www.polit.mn