Нутгийн иргэнийг бууджээ

С.САРУУЛ

Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэрт нутгийн иргэд рүү буудсан хэрэг гарчээ. Тодруулбал, нутгийн гурван иргэн Отгонтэнгэр хайрханы бэлд явж байгаад сэжиг бүхий хүмүүстэй таарсан байна. Иргэдийн хэлж буйгаар хайрханы бэлд байх  Бадархундага нуурнаас өргөл барьцыг  уутанд хийн авч явсан бөгөөд нутгийн иргэдээс зугтахдаа нэгнийх нь хүзүүн тус газарт бууджээ. Аймгийн цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж хоёр иргэнийг өдөрт нь, үлдсэн нэгийг нь Отгонтэнгэр хайрхны бэлээс өчигдөр баривчилсан байна. Харин шархадсан иргэн аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад онгоцоор хот руу иржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин