Холливудын төгс хос салахаар болжээ

Х.ОЮУНБОЛД

Холливудын төгс хос гэгддэг жүжигчин Бен Аффлек, Женнифер Гарнер  нар албан ёсоор гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэнийг “TMZ” цахим хуудаст бичжээ. Хэдийгээр тэд 2015 онд салах болсноо мэдэгдэж байсан ч 2017 онд албан ёсоор салах хүсэлтээ гаргасан юм. Гэвч өмч хөрөнгөө хуваах тал дээр тохиролцоонд хүрч чадахгүй  байсан юм.  Тэд бүх хөрөнгөө тэгшхэн хувааж, гур­ван хүүхдээ салгаж өсгөхөөр тохиролцжээ. Салах бичиг барим­тад жүжигчин Бен Аффлек  нөхөн сэргээх эмчил­гээний төвөөс гарс­ныхаа  дараа гарын үсгээ зурах юм байна. Тэрээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас  гурав дахь удаагаа эмнэлэгт хэвтэн  эмчлүүлж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn