М.Энхболд 60 тэрбумын асуудлаар уучлалт гуйжээ

С.САРУУЛ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон МАН-ын Хяналтын хорооноос төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын асуудалтай холбоотойгоор нэр бүхий хүмүүст хариуцлага тооцохыг шаардаад байгаа юм. Тодруулбал, төрийн албыг наймаалцаж 60 тэрбум төгрөг босгох талаарх бичлэгт  нэр холбогдоод байгаа Ц.Сандуй, М.Энхболд, А.Ганбаатар нарт ёс зүйн хариуцлага тооцох тогтоолыг МАН-ын Хяналтын хорооноос гаргасан талаараа мэдээлсэн.

Тэгвэл УИХ-ын дарга 60 тэрбумтай холбогдуулан уучлалт гуйжээ. Мөн тэрээр намынхаа Хяналтын хороонд 60 тэрбумтай холбоотойгоор харамсч буй бичиг явуулсан байна. УИХ-ын дарга уучлал гуйсан бичгээ  өнөөдөр /2018.08.20/ орой 17:30 цагаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд өгөх юм байна.

Эх сурвалж: www.polit.mn