М.Оюунчимэг: Туулын эрэг дээр хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй компаниуд шүүх дээр ялж байна

С.САРУУЛ

Сүүлийн үед шүүгчидтэй, шүүхийн хараат бус байдалтай холбоотой шүүмжлэл багагүй өрнөх болсон. Мөн Монгол Улс шүүхийн хараат бус байдлаараа дэлхийд сүүл мушгиж байгаа таагүй мэдээлэл ч байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэг шүүхтэй холбоотой асуудлаар цахим хуудсандаа байр сууриа илэрхийлснийг “Сошиалын сонин”-д онцолж байна. Тэрээр “Шүүх дээр бүх асуудал эсрэгээрээ шийдэгдэж байна. Ганцхан жишээ Туул голын эрэг орчимд хууль ноцтой зөрчин үйл ажиллаага явуулж буй ААН-үүдийг цэгцлэх гэтэл шүүх дээр очоод ямар ч үндэслэлгүйгээр ялаастай. Яамаар ч юм бэ дээ. Шүүх засаглалыг шинэчилсэн цагт шударга ёс ялж, Монгол Улс хөгжих бололтой” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn