Улсын начин Б.Батжаргалын цолны мялаалга болно

Ч.Зотол

Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, Чөлөөт бөхийн ОУХМ, Монгол Улсын начин Баярсайханы Батжаргалын цолны мялаалга, хүндэтгэлийн наадмыг нутгийн зон олон, Асгат сумын ЗДТГ, ИТХ-ын тэргүүлэгчид, “Өрмөн Уул” компани хамтран    энэ сарын 29-нд хийхээр товложээ.

Энэ үеэр хоёр насны хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, сурын харвааг зохион байгуулж,  Улсын начин Б.Батжаргалын  нэрэмжит бай шагналыг  гардуулах юм.  Нутгаасаа  төрсөн  шинэ начинд  зориулж, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зураач, сэтгүүлч Ай.Төмөр-Очир

“ Дүүлж яваа шонхорт
Дэлхий жижигхэн харагдана
Дэвж цовхорсон начинд
Дараа жил бодогдоно
Ергөж дагасан зон олон чинь
Ертөнц цуурайттал баярлав
Ерөөл буян хурж
Ембүү уулс чинь дэвхцэв” хэмээх шүлгэн хадаг барьсан байна.