“Дисковери Монголиа” санхүүжилт босгох асуудлыг хөндөнө

П.ОТГОНДАЛАЙ

Эрдэс баялаг, уул уурхайн нэгдсэн чуулган ирэх сарын эхээр болно. Энэ удаагийн “Дисковери Монголиа” чуулганаар худал­дааны дайнаас үүд­элтэй ямар боломж, үр нөлөөллийг эдийн засагт бий болгох талаар бизнес эрхлэгчид болон эдийн засагчидтай хамтарч хэлэлцэх юм байна. Энэ үеэр Монголыг Азийн супер сүлжээний төв, “мэдлэгийн хаб” болгох талаар хөндөж ярилцах аж. Мөн энэ чуулганаас то­дорхой бодлогын шийдвэр гар­гахад нөлөөлөх зөв­лөмж гарна гэсэн хү­лээлт салбарынханд үүсчээ. Нөгөөтэйгүүр уул уурхайн салбарт хэрэг­жих том төслүүдийг сан­хүү­жүүлэх асуудлыг ч энэ үеэр хэлэлцэнэ хэмээн эх сурвалж хэлж байна. Өм­нөх жилүүдийн уулзал­таас ялгарах онцлог нь сан­хүүгийн салбарын төлөө­лөл оролцохоос гадна тус салбарт санхүүжилт босгох боломжийг хэрхэн бүрдүүлэх асуудлыг хөндөх юм. Эцсийн дүндээ Монгол Улс хэдийгээр жижигхэн зах зээлтэй боловч хурдан өсөх боломжтой, шинэ тө­сөл технологиудыг түргэн шингээх чадвартай гэдгийг хөрөнгө оруу­лагч­дад ойлгуулахыг зорьж буй хэмээн зохион байгуулагчид ярьж байна. Цаашилбал, мэдээллийг олон сувгаар түгээхийн тулд “Дисковери Монголиа” чуул­ган шиг уулзалтыг олон давтамжтайгаар зо­хион байгуулах нь хө­рөнгө оруулалтыг татах су­ваг болно гэдгийг мэр­гэ­жилтнүүд онцолсон. Тий­мээс энэ удаагийн чуулганд гадны хөрөнгө оруу­лагчид болон санхүүгийн сал­барын төлөөлөл ч оролцохоо илэрхийлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин