Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.7 их наяд төгрөгөөр өсчээ

Б.ЭНХЖАРГАЛ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны үеэс 1.7 их наяд төгрөгөөр өсчээ. Тодруулбал, оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.7 их наядад хүрсэн байна. Энэ нь өмнөх оноос 1.7 их наяд  төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 23.9 хувьд хүрсэн нь голлон нөлөөлжээ. Тус  салбарын өсөлтөд зэс, цайрын баяжмал, алт, хайлуур жонш, зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 1.3-59.5 хувиар өссөнтэй холбоотой хэмээн статистикчид тэмдэглэлээ.

Эх сурвалж: www.polit.mn