С.Бадамжав: Эрдэмтэд нь мэдлэгээ нэгтгээд, аймаг бүр элэгний эмчтэй болчихвол өвчлөл буурна

Б.ТУУЛ

Элэгний Бадамжав” –ыг бидний олонх нь танина. Эх орны өнцөг булан бүрээс түүнийг сураглаж ирээд, эмчлүүлнэ, эдгэнэ. Баярлаж талархснаа илэрхийлнэ. Энэ бүгдийн цаана өөрийн хөдөлмөрөөрөө босгож буй алдрын пирамид сүндэрлэсээр л байдаг.  Тэрээр элэг, цөсний өвчин, дотрын өвчний онош зүй, элэгний анхдагч өмөнгийн хэт авиан шинж, хоол боловсруулах эрхтэний эмгэгтэй өвчтөний судалгаа, “Эрүүл мэнд эрхэм баялаг” зэрэг гарын авлага, зөвлөмжүүд бичиж нийтлүүлжээ. Элэгний гэх тодотголтой ч дотрын зөвлөх, АШУҮИС-ийн багш, Төмөр замын нэгдсэн эмнэлэг, Хорихын нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч гээд С.Бадамжав эмчийн хийх ажил их. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

Та элэг судлалаар мэргэшсэн эрдэмтэн докторууд, эмч нарын нэг. Өнөөдөр манайд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо жилээс жилд өсч байна. Гэтэл эрүүл мэндийн тандалт судалгаа, вирус илрүүлэх шинжилгээнээс өөр дорвитой арга хэмжээ авсан зүйл алга байна. Хоёулаа эндээс ярилцлагаа эхэлье?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн онд гаргасан судалгаагаар Монгол Улс элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Тэгээд ч зогсохгүй элэгний хорт хавдраар нас барагсдын тоогоор мөн тэргүүлж байна. Энэ үзүүлэлт бол манай оронд өгч байгаа түгшүүрийн дохио, аюулын харанга юм. Гэвч үүнийг мэдэрч байгаа хүн, сэтгэл зовнин хүлээн авч байгаа газар ховорхон байх шиг. Манайхан өөрийн тань хэлдгээр байгаагаараа л байж байна. Элэгний өвчнөөр өвчлөгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь харамсалтай. Энэ чигийн боловсрол мэдээлэл дутмаг, нийгмийг хамарсан үйл ажиллагаа хомс байгаагийн гор одоо гарч байна. Уул нь миний бодлоор Эрүүл мэндийн яам, харьяа байгууллага нь хүн амын олонх нь ямар өвчнөөр өвдөж, нас баралтын тоо хаанаа дийлэнх байна гэдгийг тогтоогоод, тэр өвчинтэй тэмцэхэд бүх арга чиглэлээ хандуулах хэрэгтэй. Миний бие 1998 онд шиг санагдана, олон улсын стандартад нийцсэн жишиг бүхий оношлогооны төвтэй болмоор байна гэж сонин хэвлэлд бичиж байсан. Өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. Элгийг манайхан дүлий эрхтэн гэдэг боловч эмгэг байдлаа эзэндээ эрт мэдэгдэж, ямар нэгэн байдлаар дохио өгдөг. Харамсалтай нь бид тэрхүү дохиог нь анзааралгүй явж өөрсдөө дүлий царайлаад элэгний үрэвслээ хатууралд, хатуурлаа хавдарт хүргэдэг. Элэгний халдварт өвчнөөр өвдсөн хүн 10-15 жилийн дараа хатуурал, 20-25 жилийн дараа хорт хавдраар өвчлөх магадлалтай.

Элэгний өвчлөл хэрээс хэтэрсэн энэ үед төр засгийн бодлого, хоорондын уялдаа холбоо дутагдаад байх шиг. Нэг үеэ бодвол манайх олон улсын  стандартад нийцсэн тоног төхөөрөмж бүхий оношлогооны төвтэй болоод байна. Энэтхэг, Солонгост өртөг өндөртэй хийж буй хагалгааг өөрсдөө хийж болдоггүй юм байх даа гэсэн бодол бас төрөх юм?

-Энэ асуудлыг зүгээр нэг яриад өнгөрөх биш ажил хэрэг, бодлого зорилт болгомоор байгаа юм. Төр засгийн бодлого,  хэрэгжилт үнэхээр дутагдаж байна. Би хэлээд байна шүү дээ. Элэгний өвчлөл ийм өндөр шатанд хүрчихсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бидэнд анхааруулаад байхад өөрсдөө дүлий царайлж болохгүй биз дээ. Засгийн газраас Эрүүл мэндийн яаманд чиглэл өгч элэгний гэгддэг эмч нар, эрдэмтэн докторуудыг нэг баг болгох хэрэгтэй. Мөн энэ хүрээнд аймаг бүр элэгний эмчтэй болмоор байна. Хөдөө гадаадынхан хотод ирээд өнөө л улсын болоод хувийн эмнэлэгүүддээ оочер дугаар захиж, хэдэн өдөр шөнө, сар жилийн ажил болдог. Энэ байдлыг халах хэрэгтэй. Аймгуудад зүрхний, бөөрний, нүдний гээд тусгайлсан эмч нар байна. Түүн шиг яагаад элэгний эмч гэж мэргэжлийн эмч, эрдэмтэд байж болдоггүй юм бэ. Хамгийн их хэрэг мандааж, аюул нүүрлээд байгаа нь элэгний өвчлөл шүү дээ.

Бид В, С вирусын халд­вар гээд олон жил яриад байдаг. Ер нь таны бодлоор, монголчуудын дунд элэгний өвчлөл ихэсч байгаагийн гол шалтгаан юу байна вэ?

-А, В, С, D, E гэхчилэн арваад вирус хүний элгийг сонгомолоор гэмтээж, эрүүл эд эсийг нь эмгэг байдалд хүргэн өвчлүүлдэг. Манай улсад 400.000 гаруй хүн элэгний вирустай, улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. 2016 оны байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 26 хувийг элэгний В, С вирус, эмийн болон архины шалтгаант элэг хатуурах өвчлөл эзэлж байгаа бөгөөд элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтын тоо ихсэх хандлагатай байна. Өндөр хөгжилтэй орнуудад архины шалтгаант элэгний эмгэг илүү байдаг бол манайд вирусийн шалтгаан давамгайлж байна. Дээр хэлсэнчлэн элэгний үрэвслийг үүсгэгч нийт 10 гаруй вирус байна. Эдгээрээс архагшдаггүй вирус нь А, Е буюу бидний ярьдгаар бохир гарын шар юм. Бусад нь шприцны шар гэсэн ойлголт руу ордог. Гэхдээ шарласан болгон архаг элэгний эмгэгтэй болохгүй. Хэрвээ тухайн хүний дархлаа сайн байвал бүрэн эдгэрэх боломжтой. Вирусээс гадна архины хэрэглээ дараагийн том шалтгаан юм. Хэрвээ 50 гр архи уугаад шартаж байгаа бол элэг архийг задалж чадахгүй байна гэсэн үг. Тийм болохоор архины хэрэглээгээ багасгах хэрэгтэй.

Элэг дүлий эрхтэн гэдэг. Гэтэл та элэг өвдөж байгаагаа эзэндээ эрт хэлдэг гэж ярилаа. Энэ тухай жаахан тодруулъя. Ер нь элэгний өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Ажиглавал бие сульдаж, аюулхай цанхайна. Аюулхай цанхайхаар хүмүүс ходоод гэж андуураад байдаг. Шалтгаангүй ядарч бие сульдаад байвал эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй. Нэг удаа ирж үзүүлчихээд хайхраагүй явж байгаад таван жилийн дараа өвчнөө хүндрүүлээд ирэх бус тууштай эмчилгээ хийлгэх нь чухал. 20 хувьд нь огт шинж тэмдэг илрэхгүй өвчлөл явагдана. Үе үе эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээнд хамрагдах нь зөв. Шинжилгээ хийлгэхэд ямар алдаа гарч байна гэхээр элэгний Алат, Асат-г үзээд байдаг. Элгэнд хоёр л өөрчлөлт гарна. Бүтэц нь алдагдаж барзайгаад ирэхэд комьпютерээс өөр юу ч оношлохгүй. Харин элэгний үйл ажиллагааг цусны шинжилгээгээр мэднэ. Тэр үед ямар алдаа гарч байна гэхээр “миний Алат Асат хэвийн байна” гэдэг. Тэгж явсаар 10 жилийн дараа үзүүлэхэд элэгний бүтэц аль хэдийнээ алдагдсан байдаг. Хүн өөрийгөө сайн сонсох хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаарч эрүүл биеэрээ өөрийгөө чимж явах хэрэгтэй. Элэгний өвчинд аль ч насныхан өртөж болно. Хүүхдэд ч цирроз үүсч байна. Тэгэхээр эрүүл явах нь урлаг ч юм өөрийгөө авч явах соёл ч юм. Манайхан өвчилсөн хойноо өвчнөө хөөгөөд байдаг, өвчний явц хурдасхад л бурхан болж байна.

Тэгвэл элэгийг хамгийн сайн судалсан хүнээс асууя. Энэ өвчнөөс яаж сэргийлэх вэ?

-Зохистой зөв хооллох хэрэгтэй. Манайд учиргүй олон цайны газар байна. Жижигхэн цайны газруудад эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйлчилгээ явуулдаг. Тэд аяга тавгаа стандартын дагуу угааж цэвэрлэдэггүй. Тиймээс аль болох гадуур хооллохгүй байж, шүдний чигчлүүрийг сольж хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн шивээс хийлгэхээс татгалзах нь зөв. Элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадвал айх зүйл байхгүй. Манайхны дунд “Би одоо ажилтай байна, дараа эмчилгээ хийлгэе” гэсээр байгаад өвчнөө архагшуулчихдаг сул тал ажиглагддаг. Элэгний хатуурал, хавдраар өвчлөхгүй байхад хувь хүний өөртөө тавих анхаарал хамгийн чухал.

Эрүүл мэндийн сонин, сэтгүүлд таны зөвлөгөөнүүд нийтлэгдэж байдаг. Харин энэ удаа та манай сонины уншигчдад болон элэгний өвчтэй хүмүүст хандаж зөвлөгөө өгөөч?

-Байгаль хүн төрөлхтөнд ургамлын ертөнц хэмээх гайхамшгийг бэлэглэжээ. Ургамлаар голдуу хооллодог хүмүүс өвчлөх нь бага, урт насалдаг байна. Ургамлаар зүрх, судас, хоол тэжээлийн замын, амьсгалын, элэг цөсний замын өвчнүүдийг эмчилдэг бас урьдчилан сэргийлдэг. Шим тэжээлтэй хоол бол урт наслах, эрүүл амьдрах нэг үндсэн хүчин зүйл мөн. Ургамалд агуулагддаг уураг, өөх тос, нүүрс ус бол хүний биемахбодийн нөхөн сэргээх энергийн эх үүсвэр болдог. Элэгний халдварт өвчин бол маш удаашралтай явагддаг өвчинд ордог. Эмээр эмчлэхээс гадна хоол хүнс нь олон төрлийн өвчнийг эдгээх аргуудад маш чухал үр дүнтэй байдаг. Элэгний үрэвсэлтэй өвчтөнд тохирох амин дэм агуулсан хүнс хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ байнга эм хэрэглэдэг өвчтөний хувьд эм нь элэгний өвчнийх нь найз болчихсон байдаг. Ийм үед тохирсон хүнсийг хэрэглэснээр илүү үр дүнтэй байна. Түүнчлэн орчин үед эхэсийн бэлдмэлийг түлхүү хэрэглэж байна.

Элэг өвчлөхдөө ч хурдан, төлжихдөө ч хурдан эрхтэн гэдэг. Түүн дээр эхсийн найрлагатай бэлдмэл илүү үр дүнтэй байна гэж яриад байх юм. Энэ тухай та тодорхой мэдээлэл өгөөч?

-Хүний эхэсийн бэлдмэл нь эрүүл мэндийн төдийгүй гоо сайхны маш өндөр  үр дүнтэй бүтээгдэхүүн юм. Эхэс нь хүний бие махбодийн эд эсийг нөхөн төлжүүлэх, дааврыг тэнцвэржүүлэх,  хөгшрөлтийн эсрэг, элэгний үйл ажиллагааг сайжруулах, дархлааг дэмжих зэрэг эрүүл мэнд, гоо сайхны сөрөг өөрчлөлтөд бодитой үр нөлөөтэй биолигийн идэвхт нэгдлүүдийг агуулдаг.  Бүр тодруулбал, эхэс гэдэг нь жирэмсэн эмэгтэйн умайн хананд шигдэн ургасан, олон сарын турш эх, ураг хоёрыг холбож, үр хөврөлийн өсөлт хөгжилтөд шаардлагатай шим тэжээлийн бодис, хүчилтөрөгчөөр хангах үүрэгтэй амин чухал түр зуурын эрхтэн юм. Элэгтэй төстэй харагдах энэ эрхтэнд эхийн цус, хүүхдийн цус холилдохгүйгээр зэрэгцэн урсаж бодисын солилцоо явагддаг. Харин хүүхэд төрсний дараа өөрийн уушгиараа амьсгалдаг болж, өөрөө сүү хөхөн тэжээл авч, хаягдал бодисоо өөрийн өтгөн шингэн  гадагшлуулдаг болж эхэлдэг учраас эхэс хэрэггүй болж эхийн биеэс гарах ёстой болдог. Гадаадын улс орнууд ялангуяа япончууд хүүхдийг төрсний дараа эхэсийг хэзээд хэрэггүй болсон мэт үздэггүй. Яагаад гэвэл эхэст хүний бие махбодид хэрэгтэй амин чухал бодисууд агуулагддаг болохыг судалсан учраас эргэн ашигласаар байна.

Сүүлийн үед эхэсийн тарилга гээд ярьдаг болсон. Яг эмчилгээний ямар шатанд иймэрхүү эмчилгээ хийлгэвэл зүгээр вэ?

-Хүний эхэсийн тарилга нь эрүүл эхийн эхэсээс гаргаж авсан биологийн идэвхит бүтээгдэхүүн бөгөөд 1954 онд Японд анх үйлдвэрлэн, өнөөг хүртэл  130-аад төрлийн өвчин эмгэгүүдэд хэрэглэн, үр дүнгээ өгч байна. Манайхан эмнэлэгт хэвтсэн хэд хоногт элгээ бүрэн эмчиллээ гэж бодоод цаашид анхаарахгүй орхиод байдаг дутагдалтай. Элэгний вирусын эсрэг эмчилгээ нь вирусын эсрэг хэд хэдэн эмүүдийн хавсарсан байдлаар үр дүнгээ өгдөг. Өөрөөр хэлбэл, тухайн өвчтөн эмчилгээний явцад олон тооны эм эмийн бүтээгдэхүүн хэрэглэх бөгөөд, шалтгааны хүчин зүйлийг арилгаж байгаа хэдий ч илрэх гаж нөлөө, эмийн шалтгаант хордлогууд цөөнгүй ажиглагддаг. Иймд эмчилгээний дараах нөхөн сэргээх эмчилгээнд эхэсийн бэлдмэл маш өндөр үр дүнтэй. Элэгний цусан хангамжийг сайжруулж, эд эсийг нөхөн сэргээгээд зогсохгүй, дархлаа дэмжин, бие махбодийн үйл ажиллагааг ерөнхийд нь сайжруулах цогц үйлчилгээтэй.

Монголчуудын хувьд, энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд багагүй хугацаа өнгөрч байна. Эмчилгээний үр дүнгийн талаар хэлэх зүйл байна уу?

-Маш олон бий. Жишээ нь, тархины цус харвалтын улмаас  саажилт үүссэн өвчтөний нөхөн сэргээх эмчилгээнд, саажсанаас хойш 21 хоногийн дараа энэхүү тариаг өдөрт 4мл-ээр 25 өдөр булчинд тарьж хэрэглэхэд, саажилттай хэсэг нь нөхөн сэргээгдэж, тухайн эрхтэний үйл ажиллагаа нь сэргэн эрч хүчтэй ажиллаж амьдарч байна. Мөн элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурлын үеийн хам шинжүүд, архаг ядаргаа,  арьсны үрчлээ, нөсөөжилт, арьс цайх өвчин, цэвэршилтийн хам шинжийн эмгэгүүдэд маш үр дүнтэй байгааг хэрэглэж үзсэн хүмүүс бидэнд мэдээлж байна.

Энэ бүтээгдэхүүний тун хэмжээг нас биеийн онцлогт тохируулан эмчийн заавраар хэрэглэнэ. Ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчид хандах хэрэгтэй .Үр дүнгийн хувьд өвчний хүнд, хөнгөн явцаас шалтгаална. Жишээ нь, архаг ядаргаа, дархлаа суларсан байдал байдалд 14 хоногийн дараа, элэгний архаг үрэвслийн үед гурван сарын дараа үр дүн нь илэрнэ.

Эхэсийн бэлдмэл нөхөн сэргээх эмчилгээнд маш өндөр үр дүнтэй гэдгийг та яриандаа дурдсан. Заавал элэг гэлтгүй, эдгэж эрүүлжихыг хүссэн хүмүүс хэрэглэж хийлгэж болох уу?

-Тэгэлгүй яахав, хүний эхэсийн тарилгыг эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг хүн болгон хэрэглэж болно. Лайннек тарилга нь дараах үндсэн гол үйлчилгээг танд үзүүлнэ. Тухайлбал,

  1. Элэгний үйл ажил­лагааг дэмжинэ.
  2. Цэвэршилтийг ана­гааж, нөхөн үржихүйг дэмжинэ
  3. Арьс, гоо сайхан /нөсөө толбо, батгажилт, нүхжилт, харшил, арьсны өвчлөлийн эсрэг/
  4. Хөгшрөлтийн эсрэг /нойргүйдэл, архаг ядаргаа, үс уналтыгэмчилж, үрчлээг багасгана/
  5. Үе мөчний холбогч эд эсийг нөхөн сэргээх
  6. Осол гэмтэл, мэс засал, цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээ, шархны эдгэрэлтийг хурдасгана
  7. Дархлааг дэмжих үйлчилгээтэй. Мөн архаг, удаан хугацааны ядаргааг эмчилж, бие махбодыг бүхэлд нь хоргүйжүүлэн биеийн жинг бууруулах хүртэл үйлчилгээ үзүүлдэг нь тогтоогдсон. Хэрэглэж байгаа хүнийг эсийн түвшинд эрүүлжүүлж, биемахбодыг нь бүхэлд нь тэнцвэржүүлж, амьдралын чанарыг дээшлүүлж үргэлжийн сэтгэл хангалуун байлгах бүтээгдэхүүн юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 80032442, 80062442, 99000440 дугаарын утсаар авах боломжтой.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин