Сталин Берлинийг бөмбөгдөхийг тушааж байжээ

Х.ОЮУНБОЛД

ОХУ-ын Батлан хамгаалах яам 1941 онд Берлинийг бөмбөгд гэсэн Сталины тушаалыг олон нийтэд зарласан байна.  Энэ нь   1941 оны наймдугаар сарын 9-ны  үүрийн 2:00 цагт  ЗХУ-ын  Батлан хамгаалах комиссын дарга Иосиф Сталины өгсөн гар бичмэл тушаалын хуулбар аж. Тэрээр энэ тушаалыг ЗХУ-д их хохирол учруулсан эх орны хоёрдугаар дайн гэж нэрлэгдсэн дайны эхний жилд өгч байжээ.  Батлан хамгаалах яамнаас энэ тушаал нь агаарын нисэх хүчний 81 -дүгээр ангийн командлагчийг фашистын III рейхийн төвийг бөмбөгдөх ажлыг хийхийг албадсан гэж онцолжээ. Сталины Берлинийг бөмбөгдөх тушаалыг ОХУ агаарын нисэх хүчний 106 жилийн ойгоор олон нийтэд зарласан байна. Батлан хамгаалахын яамны архивын шинээр гаргасан материалаас  их орны дайнд оролцож байсан нисэгчдэд өгч байсан тулалдааны тушаал, картны бүртгэл, шагналын бичиг, тушаал, заавар зөвлөгөө оржээ.Тухайлбал, бага дэслэгч Владимир Гуляев дайсандаа их хохирол учруулсныхаа дараа онгоцоо галт тэргэн дээр буулгаж чадсан байна. Мөн 1941 оны есдүгээр сарын 12-нд түүний жолоодсон онгоц Су-2 маркийн онгоцтойгоо германы Ме-109 онгоцонд бүслэгдсэн энэ дайны түүхэн дэх цорын ганц эмэгтэй нисгэгч Екатерина Зеленкогийн нэрийг дурджээ. 24 настай эмэгтэй нисгэгч сум нь дуусахад дайсны онгоцыг мөргөж устгахаар шийдсэн байна. Энэ баатарлаг үйлдэл нь түүний аминд хүрснээр дууссан аж. Түүнийг амь үрэгдсэнийх нь дараа 1990 онд ЗХУ-ын баатар хэмээн хүлээн зөвшөөрч баатар цол түүнд олгожээ.  Мөн яамнаас гаргасан баримтад тэр үеийн дайн тухай мэдээллийг нийтэлсэн байна. Тухайлбал, тулалдаанд оролцож байсан  Ил-2, Як-1 Як-7,Ла-5 болон Ла-7 зэрэг онгоц, түүний хөөрөх цаг болон тулалдаанд учруулсан хохирол, засварласан хугацааг дурдсан аж.

Гэрэл зургийг: Спутник агентлаг
Эх орны II дайны түүхэнд дайсны онгоцоо мөргөж унагаасан цорын ганц эмэгтэй нисгэгч Екатерина Зеленко

 Эх сурвалж: sputniknews.com