Ж.Бат-Эрдэнэ: Сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлага хүлээе

С.САРУУЛ

Зам тээврийн салбарт шил дараалан хоёр ч ноцтой асуудал үүслээ. Өнгөрсөн баасан гаригт /2018.08.10/ Зам тээврийн хөгжлийн яамны хоёр газрын дарга яаман дээрээ архидаж байгаад нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Мөн өнөөдөр хүчтэй аадар борооны дараах үерийн улмаас /2018.08.12/ 328 зорчигч сууж явсан Сайншанд чиглэлийн гал тэрэг осолдож 100 гаруй хүн хүнд хөнгөн бэртсэн харамсалтай хэрэг гарсан юм. Хэргийн мөрөөр Улсын онцгой комисс, Засгийн газар шуурхай хуралдсан бол салбарын сайд нь ажлаа өгч хариуцлага хүлээхээр болсноо дөнгөж сая мэдэгдлээ. Тэрээр өөрийн цахим хуудсандаа –“Сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлага хүлээе” хэмээн бичжээ.

Эх сурвалж: www.polit.mn