Нобелийн шагналт зохиолч нас баржээ

Х.ОЮУНБОЛД

Тринидад, Тобага улсад төрсөн энэтхэг гаралтай их Британийн зохиолч, 2001 онд Нобелийн шагналыг Уран зохиолын салбарт хүртсэн   Видиадхар Сураджпрасад Найпол 85 настайдаа Лондон дахь гэртээ өчигдөр нас барсан гэж “The Guardian” сонин зохиолчийн гэр бүлийнхний гаргасан мэдэгдлээс иш татан мэдээлжээ. Зохиолчийн гэргий Надира Каннум Алби Напол “Тэр өөрийн хийж бүтээсэн бүх зүйлдээ мундаг байсан. Нас барахдаа ойр дотныхоо хүмүүсээр  тойруулж нас барсан. Эрч хүчтэй, гайхалтай бүтээлч амьдралаар амьдралыг туулсан” гэж ярьжээ. Напол “Чөлөөт оронд” зохиолоороо Бүүкерийн шагналыг 1971онд хүртсэн байна. Үүнээс 40 жилийн дараа түүнийг Шведийн  академиас  үнэн зөв нарийн судалгаа, өгүүллэгийг нийлүүлэн бичсэнээр хүмүүсийг нухчин дарагдсан түүхийг харахад хүргэсэн зохиолынх нь төлөө шагнажээ.  Харин түүний томоохон бүтээлийн нэгт тооцогддог 1961 онд бичсэн “Ноён Бисваст зориулсан гэр” роман нь түүнд олон оронд таниулж алдар нэрийг авчирсан байна.

Эх сурвалж: sputniknews.com