Галт тэргээр зорчиж явсан жирэмсэн эмэгтэй хүнд гэмтжээ

Ч.ОЛДОХ

Улаанбаатараас Сайншандын чиглэлд осолдсон суудлын 286-р галт тэргэнд сууж явсан зорчигчид хөнгөн гэмтсэн гэх мэдээллийг Улаанбаатар төмөр зам нэгтгэлийн хэвлэлийн албанаас өгсөн. Тэгвэл үүнийг “Тархи угаалт хийж, олон нийтийг төөрөгдүүллээ” хэмээн зорчигчид  гомдоллож байна. Галт тэргээр зорчиж явсан 328 зорчигчоос 100 гаруй хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Түүний дотор найман том хүн, гурван хүүхэд хүндхэн бэртсэн. Хоёр хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд нэг нь жирэмсэн эмэгтэй байсан. Тэднийг эмч нар ирж газар дээрээс нь шуурхай авч явсныг  эх сурвалжууд хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn