Нэг хүн вагонд хавчуулагдаж, 100 гаруй хүн эмнэлгийн тусламж авчээ

С.САРУУЛ

Өнгөрсөн шөнө /2018.08.12/ орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог -Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарлаа. Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, дөрвөн  вагон замаас гарсан юм.   Галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж байжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор  салбарын яамны удирдлагууд, цагдаа, эмч, онцгойгийнхон газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд олон хүний хөл, гар, нуруу гэмтэж 100 гаруй хүн эмнэлгийн тусламж аваад байгаа харамсалтай мэдээлэл байна. Мөн осолдсон вагонд нэг эмэгтэй хавчуулагдсан биеийн байдал тааруу байгаа. Түргэн тусламжийн тэрэг эмнэлэг рүү хүргэхээр авч явсан байна. Одоогоор  орон нутгийн иргэдийг том оврын автобусаар зөөж байгаа бөгөөд хот руу буцах иргэдийг Хятад руу гарах гэж байсан вагоноор буцаахаар хүлээлгэж байгаа аж. Үерийн улмаас төмөр замын дэр моднууд эвдэрч үерт урссан байдалтай байсныг иргэд хэлж байна.

Эх сурвалж: www.polit.mn