УУХҮЯ-наас ЗТХЯ руу эрэмбэ бууралгүй шилжсэн Б.Махбал гэж хэн бэ?

Б.ДАМДИН

2018 оны наймдугаар сарын 9-ний үдэш 21:30 цагийн орчимд Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамны байранд тус яамны газрын дарга нар зодолдож, улмаар нэг нь амь насаа алджээ. Энэ бол маш эмгэнэлтэй мэдээ.

Хамгийн гол нь Төрийн яам, тэнд ажиллагсдын сахилга, хариуцлага, ёс зүй гээд олон зүйл яригдана.

Нөгөөтэйгүүр Газрын дарга нар юунаас болж муудалцсан бэ. Тэд чухам хэн байв аа гэдэг асуулт зайлшгүй тавигдаж байгаа юм.

Хохирогч нь тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г гэдэг 38 настай эрэгтэй байжээ. Харин түүний амийг хөнөөсөн этгээд нь мөн л тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал гэгч юм байна.

Б.Махбал нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2011 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхад Зам тээврийн бодлогын газрын даргаар ажиллаж байжээ. Б.Махбал нь АН-ын МоАХ угшилтай. Бас морь мал уядаг нэгэн гэнэ.

Тэрээр Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга болохоосоо өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны  Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ажлаас нь чөлөөлж, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ яамныхаа яг тэр албан тушаал дээр томилсон байдаг юм байна.

Үүнээс гадна хохирогч, сэжигтэн хоёрыг таагүй харилцаатай байсан гэсэн мэдээлэл бас тарж байна.

Эх сурвалж: www.polit.mn