Нөхөн сонгуульд 14 нам хүч үзнэ

Ч.ОЛДОХ

Хэнтий аймаг дахь  УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн  нөхөн сонгуульд оролцохоор14 нам Сонгуулийн ерөнхий хороонд  материалаа хүргүүлжээ.

Бүртгүүлсэн дарааллаар нь жагсаавал   МАХН, ХҮН, АН, Дэлхийн монголчууд, Үнэн ба Зөв,  МАН, МҮАН, ИЗНН, МНН, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам, Зон Олны Нам, Монгол Консерватив Нам, Ард Түмнээ Хайрлая Нам, БНН  СЕХ-нд хандсан байна.
Нөхөн сонгуульд оролцох намын хүсэлтийг хүлээж авах хуулийн хугацаа дууссан бөгөөд  СЕХ Ажлын хэсэг  гарган тав хоногт багтаан намуудын  бүртгэлийн  асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм байна.

Эх сурвалж: www.polit.mn