Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг эрчимжүүлэх Засгийн газрын тогтоол баталлаа

С.САРУУЛ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаан  /2018.08.08/ 08.00 цагт эхэлж, 16 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын танилцуулснаар  Хилийн чанадад 2018-2024 онд Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн байна. Москва, Тяньжин, Сөүл, Брюссель хотод ажиллах юм. Тэгвэл дөнгөж сая Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг эрчимжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталж, төмөр зам хөдөлгөөнд орох боломж бүрдсэнийг Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn