“Чарлигийн сахиусан тэнгэрүүд” үргэлжилнэ

Ч.ТУЛГА

Холливудын шилдэг бүтээлийн нэгд зүй ёсоор ордог “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” киноны дараагийн ангийг хийхээр болжээ. АНУ-ын жүжигчин, найруулагч, загвар өмсөгч Элизабет Бэнксийн найруулах тус бүтээлийн гол дүрүүд тодорсон байна. Энэ удаад Холливудын үзэсгэлэнт жүжигчин Кристен Стюарт болон Наоми Скотт, Элла Балинска нар сахиусан тэнгэрт хувирах аж. Зураг авалт ирэх намар эхлэх бөгөөд энэ бүтээлээр үзэгчид орчин үеийн сахиусан тэнгэрүүд хэрхэн өөрчлөгдсөнийг харах боломжтой юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин