С.Наран хамтрагчаараа Б.Баярцэцэгийг сонгожээ

Ч.ТУЛГА

Монголын хөгжмийн ертөнцөд хүчирхэг хоолойгоороо өөрийн орон зайг бий болгосон дуучин бол С.Наран. Тэрээр энэ сарын 17-нд “White Rock Center”-д тоглолтоо хийхэд бэлэн болжээ. Харин хамтрагчаараа дуучин Б.Баярцэцэгийг сонгосон байна. Бүсгүйчүүдийн Naran & Bayartsetseg “Together” тоглолт гэнэтийн бэлгээр дүүрэн байх бөгөөд энэ үеэрээ хамтарсан уран бүтээлээ толилуулах аж. Энэ үдэш зөвхөн амьд хөгжим эгшиглэх бөгөөд хөгжмийн найруулга, дуугаралтыг Японы мэргэжилтнүүд хариуцаж байгаа юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин