Брижит Бардо улсынхаа тэргүүн хатагтай Брижит Макронтой уулзав

Д.АРИУН

1960-аад оны Францын кино урлагийн домог болсон жүжигчиг Брижит Бардо өнөөгийн энэ цаг үед ч үед ч хайрлаж, хүндлэгдсэн хэвээр. Нэрт жүжигчний үйл ажиллагааны  нэг хэсэг нь амьтан хамгаалах бөгөөд энэ чиглэлээрээ олон санал санаачилга гаргадаг, бас  дэмждэг нэгэн. Хүмүүстэй харьцуулахад амьтан түүнд илүү ойр санагддаг гэдгийг ч тэрээр хүлээн зөвшөөрдөг. Өдгөө 83 настай Брижит Бардо энэ сарын 24-нд Елисейн ордонд зочилж, Францын тэргүүн хатагтайтай уулзан ан амьтан хамгааллын асуудлыг хууль тогтоох төвшин хэрхэн хийх талаар ярилцсан тухай elle.ru мэдээлжээ.

Энэ уулзалтад ирэхдээ жүжигчин өөрийн нэрийн хуудас болсон үсний засалт дээрээ час улаан цэцэг хатган чимэглэсэн байлаа.

Энэ уулзалтад Францын Ерөнхийлөгч байгаагүй талаар хэвлэлүүд мэдээлж байна. Дашрамд дурдахад, Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Брижит Бардо Эммануэл Макроныг дэмжихгүй гэдгээ мэдэгдэж, “Макрон ирвэл амьтад үхнэ” гэсэн утга бүхий захидал бичиж байсан билээ. Гэвч эцэст нь тэрээр төрийн тэргүүний гэргийгээр дамжуулан ажиллахаар шийджээ хэмээн хэвлэлүүд бичсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn