Найман жилийн хорих ял оноолоо

Х.ОЮУНБОЛД

Авлигал авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр 24 жилийн хорих ялаа эдэлж байгаа Өмнөд Солонгосын  ерөнхийлөгч Пак Гын Хэ  ард түмний хөрөнгийн ашигласан, сонгуулийн хуулийг зөрчсөн гэсэн шалтгаанаар найман гаруй жилийн хугацаагаар хорихоор ялласан байна. Түүнд ял оноохоор шийдвэрлэсэн тогтоолыг Сөүлийн төвийн дүүргийн шүүхээс  телевизээр шууд дамжуулан үзүүлэх үеэр ерөнхийлөгч асан байгаагүй. Учир нь Пак Гын Хэ түүнд оноосон ялыг улс төрийн шалтгаантай гэж үзэж  цуцлуулахаар хөөцөлдөж байна гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ. Ялын тогтоолд Пак Гын Хэг 3.300 сая.воны торгууль төлөх ёстой  гэв. Хэдийгээр түүнд  Үндэсний тагнуулын албаны гурван сая гаруй воныг хууль бусаар 2016 оны сонгуульд хэрэглэхийг зөвшөөрснийх нь улмаас 15 жил оноохыг шаардаж байжээ. Пак Гын Хэ ерөнхийлөгчийн албан тушаалаа 2016 оны арванхоёрдугаар  сард орхисон. Харин дараа жилийнх нь гуравдугаар сард Үндсэн хуульд зааснаар албан тушаалаасаа огцорсон бөгөөд  өнгөрсөн дөрөвдүгээр сард эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, авлигал авсан хэргээр 24 жилийн ял сонсоод байсан юм.

 эх сурвалж: mundo.sputniknews.com