“ЗМ”-НИЙ ОНЦЛОХ НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГА

“Зууны мэдээ” сонины долдугаар сарын 16-20-ны дугаарт нийтлэгдсэн онцлох нийтлэл, ярилцлагын эшлэлийг хүргэж байна.

 

Даваа гариг

“Амьдралын тойрог”

Бөхийн тэнгэртэй нэгэн буюу “Өвөө” багш

…1966 оны Улсын баяр наадам боллоо. Б.Жамъяндорж Өвгөнхүү дээр ирээд,

-Би нутагтаа чамд тун гомдолтой унасан. Одоо чамайг амлана даа гэж.

-Тэгээ, тэг ав гэлээ. …

Бөхийн тэнгэртэй нэгэн буюу “өвөө” багш

 

Leaderships forum

Д.Цэнд: Монгол брэндийг дэлхийд таниулах цаг нь ирсэн

… Монголчууд олон зүйлийг хийж чаддаг атал огт хийж байгаагүй мэтээр ойлгуулдаг нь манай улсын хөгжилд саад болж буй нэг шалтгаан. Тэгэхээр бид юуг хийж чаддаг байсан бэ гэдгээ мэдэхийн тулд түүхээ судлах шаардлагатай. …Үндэсний өв соёлыг орчин үеийн шинэ технологи, инновацитай хослуулан хөгжүүлж дэлхийд сурталчлах учиртай…

Д.Цэнд: Монгол брэндийг дэлхийд таниулах цаг нь ирсэн

 

 

Мягмар гариг

“ЗМ”-ний сэдэв: Хүүхэд бүрийг хамгаалъя

Усанд урссан амь бүрийн төлөө…

…Гадаа тоглож байгаа гэж бодсон үр нь хэдийнэ тэнгэрт явчихсаныг ээж нь яаж сонсоо бол. Гэхдээ дөрөвхөн настай хүүхдийг бүтэн өдөр сураглахгүйгээр, харж хамгаалахгүйгээр орхино гэдэг хэтэрхий хариуцлагагүй хэрэг биш гэж үү…

Усанд урссан амь бүрийн төлөө…

 

Үндэсний бөх

Шинээр улсын цол хүртсэн бөхчүүдийг танилцуулж байна

Шинээр улсын цол хүртсэн бөхчүүдийг танилцуулж байна

 

Лхагва гариг

Үйл явдлын эргэн тойронд

Авсан авлигынх нь 10 хувиар торгох нь шийтгэл үү, шагнал уу?

…Берлинд төвтэй “Транспэрэнси Интернэшнл байгууллага” Монгол Улсын авлгын индексийг зарласан. Манай улс 103-т орсон нь цөөн хүн амьтай орны хувьд өндөр үзүүлэлт…

Авсан авлигынх нь 10 хувиар торгох нь шийтгэл үү, шагнал уу?

 

Бизнес, хөгжил

Д.Бямбасайхан: Хогийг шатааж биш боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй

…Манай улсын хувьд хогоо ангилж хаях хандлага төлөвшөөгүй. Ядаж гялгар уутанд хийгээд хаях дадалд суралцаж байгаа нь сайн хэрэг…

Д.Бямбасайхан: Хогийг шатааж биш боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй

 

Тоймчийн үг

Ш.Гантулга: Трампын уулзаж чадахгүй байсан ганц хүн нь Путин

…Дональд Трампын зүгээс В.Путины тухайд сайн үг хэлэх эрхгүй байлаа. Энэ хугацаанд АНУ-ын бодлого дандаа ОХУ-ын эсрэг чиглэж байсан…

Ш.Гантулга: Трампын уулзаж чадахгүй байсан ганц хүн нь Путин

 

Пүрэв гариг

Онцлох улс төр

Авлигатай биш Х.Энхжаргалтай тэмцсэн 365 хоног

…АТГ-ын олон нийтийн зөвлөлд Ерөнхийлөгч өөрийн нэрийн хүмүүсээ оруулж, дотроос нь бужигнуулж, харин өөрөө дээрээс нь “жижигрүүлж” байна…

Авлигатай биш Х.Энхжаргалтай тэмцсэн 365 хоног

 

Нэг сэдвээр

Гамшигт бэлтгэлгүй монголчууд

…Ойрын өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас бид багагүй хохирол амсаад байна. Өнгөрсөн хавар ихэнх нутгаар хуурай, гандуу байсны улмаас гэнэт их хэмжээгээр, олон удаагийн давтамжтайгаар орж байгаа бороо үер усны аюул дагууллаа…

 

Баасан гариг

Ярилцах цаг

Г.Билгүүдэй: Монгол хэлээрээ ярьж, бичиж байгаагаа бахархал болгох ёстой

…Монгол хэлний өнөөгийн байдлыг арай өргөн хүрээнд харвал монгол туургатны хувьд янз бүрийн байдалтай байна. Өнөөдөр ОХУ-д байгаа халимаг, буриад хоёрт монгол хэлний байдал асуудалтай байна. Халимагт ч тэр, Буриадад ч тэр залуучууд төрөлх хэлээрээ ярихаасаа орос хэлээр ярих нь элбэг…

Г.Билгүүдэй: Монгол хэлээрээ ярьж, бичиж байгаагаа бахархал болгох ёстой

 

Өөр зочин

Г.Ганчимэг: Хүүхэлдэйн театрын үзэгчид намайг татсан

… Өвөрмонголд зо­хиолын дуучид, хошин урлагийнхан очдог байсан. Яг хүүхдэд зориулсан уран бүтээлчид ховор очдог юм билээ. Тиймээс хүүхдүүд их сайхан угтаж авсан. Зөвхөн Өвөрмонголд ч гэлтгүй хөдөө орон нутагт хүртэл зөвхөн хүүхдүүдэд, тэдний сэтгэхүйд зориулсан уран бүтээл дутмаг байдаг…

Г.Ганчимэг: Хүүхэлдэйн театрын үзэгчид намайг татсан

 

Аялал жуулчлал

Ордос дахь “Чингисийн онгон”-ы нууцаас…

… Чингис хааны онгоны гол бүтэц нь найман цагаан орд өргөө. Тодруулбал, Чингис хааны болон Бөртэ-Үжин хатны цагаан орд, Хулан хатны цагаан орд, Зүүн гэр эзний цагаан орд, Өндгөн цагаан морины шүтээн, Бор өндрийн цагаан орд, Хур саадгийн цагаан орд, Шангийн өргөөний цагаан орд зэргээс бүрддэг гэсэн үг. Эдгээр ордод Чингис хаан болон түүний хатдын сүнс, шүтээний зүйлсийг нь тайж тахидаг байна….

Ордос дахь “Чингисийн онгон”-ы нууцаас …