Петр Верзилов: Хэн ч биднийг тэмцээний талбайд гарахад саад болоогүй

Х.ОЮУНБОЛД

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн аваргын төлөө Франц,Хорватын баг тоглож байх үеэр цагдаагийн дүрэмт хувцас өмссөн нэг бүсгүй Хорватын багийн довтолгоог тоглолтын талбайд гүйн орж ирж тасалдуулаад хамгаалалтын албаны хүмүүст чирэгдэн гарч явсан билээ. Тэр бүсгүй дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй “Пусси Риот “ хамтлагийн гишүүн байсан гэж цагдаагийнхан мэдээлсэн. Тэд аваргын төлөө тоглолтын үеэр хамтлагаараа ингэж авирласан нь зарим хүмүүс том гавьяа гэж үзсэн бол зарим хүмүүс тоглолтыг тасалж саад учруулсан гэж үзжээ. Хамтлагийн дөрвөн гишүүнийг 15 хоног хорих,спортын ямар нэгэн уралдаанд оролцож, үзэхийг гурван жилээр хориглосон байна.  “ВВС” –г ОХУ-д төлөөлж суугаа  Олеся Герашименко тоглолтын талбайд  гарч үймүүлсэн хүмүүсийн нэг хамтлагийн менежер Петр Верзиловтой уулзаж ярилцжээ. Хамтлагийн менежер тоглолтын талбайд гарсан шалтгаанаа ОХУ-д хоригдож улс төрийн хоригдлуудыг суллах,улс төрийн жагсаалд оролцогсдыг баривчлахыг болиулахыг  шаардах  эсвэл нийтийн цахим сүлжээнд хүмүүст  үнэн зөв мэдээлэл өгөх, үндэслэлгүйгээр хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа дуусгах зорилгоор хийсэн гэж ярьжээ. Тэрээр  “Тоглолтын тасалбар, цагдаагийн дүрэмт хувцас худалдаж авах,аюулгүй байдлын арга хэмжээг аргалах амархан байсан” гэжээ. Түүнчлэн Петр Верзилов “ОХУ-ын өмнөөс ярьж байна” гэж “ВВС” ярьсан байна. Дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээн надад үнэхээр таалагдсан. Засгийн газрыг нэг ч шүүмжилсэн үг дуулдаагүй.  Харин барууны орнууд ОХУ-д спортын үйл явдлыг зохион байгуулахыг хориглож зорьж байгаатай санал нийлэхгүй байна. Нөгөө талаар  өнөөдөр ОХУ-д болж байгаа бүхнийг шүүмжлэхгүй байх гэдэг бол зөв биш гэж тэрээр хэллээ.

 

Төлөвлөгөө

Хамтлагийн менежер Петр Верзилов

Петр Верзилов “Бид энэ үйлдлээ дөрвөн долоо хоногийн өмнө хийхээр төлөвлөсөн байсан. Харин  аваргын төлөөх тоглолтын тасалбарыг зургаан сарын олж авсан” гэв. Бид тоглолтын олон тасалбарыг  дэлхийн хөлбөмбөгийн холбооны цахим хуудаснаас худалдаж авсан. Мөн манай хамтлагийн өөо оронд байдаг шүтэн бишрэгчид бидэнд тасалбар олж өгсөн гэж ярьжээ. Бид  тусгай Вип хэсэгт биш нийтийн хэсэгт сууцгаасан. Менежерийн хэлснээр цагдаагийн дүрэмт хувцас олж авах амархан байсан.  Түүнээс цагдаа нар хувцсыг хэрхэн олж авсан тухай асуухад ерөнхийлөгч Владимир Путин Крымд орос цэргүүд довтолсныг үгүйсгэхдээ өгсөн хариулт шиг хариулжээ. Тэрээр “Би цагдаагийнханд ерөнхийлөгч Владимир Путин “Ямар ч хүн цэргийн дүрэмт хувцас боломжтой гэж хариулж байсныг хэлсэн” гэж хэлсэн байна. Хувцас олж авахад их амархан байсан. 5000 гаруй  рублийн үнэтэй байсан гэжээ. Харин Петр Верзилов дүрээ өөрчлөхийн тулд гурван жил хусаагүй байсан сахлаа хусах хэрэгтэй болсон байна. Би үсчинд би цагдаа шиг харагдах хэрэгтэй байна гэж хэлсэн гэжээ. Харин хамтлагийн гишүүн Надя Толоконникова: Трамп яг Путин шиг. Түүнд үнэнийг харах улс төрийн хараа байхгүй. Зөвхөн мөнгө, эрх мэдэлд итгэдэг. Мөн хамтлагийн нэг гишүүн үснийхээ өнгөний улмаас хиймэл үс хэрэглэх хэрэгтэй болсон гэв. Хамтлагийн гишүүд тоглолт болохоос хэдэн хоногийн өмнө нэг хөлбөмбөгийн талбайд гүйж бэлдсэн гэж ярьжээ. Харин тоглолт болох өдөр тэд энгийн хувцаслаж, цагдаагийн хувцсаа үүргэвчинд хийж очсон.  Петр Верзилов хэн нь бидний үүргэвчийг шалгаагүй гэж хэллээ. Тэл нойлын өрөөнд хагас цагийн дотор хувцсаа сольж, хаалтын тоглолтын хоёр дахь хэсгийн үеэр тоглолтын талбай руу буусан гэж ярьсан байна. Хэн ч биднийг зогсоогоогүй. Би оросуудын сэтгэхүйг мэднэ. Цагдаагийн дүрэмт хувцас бол нэр хүндтэй.  Би тоглолт болж байсан талбай руу ойртож байхдаа гар утсаараа ярьж байгаа болж жүжиглэсэн. Тэгээд харуулд хаалгаа нээ гэж хэлсэн  Тэр надад хаалгыг хурдан онгойлгож үеэр хамтлагийн гишүүд тоглолтын талбайд гүйн гарсан. Тэднийг хамгаалалтын албаныхан талбайгаас гаргах хүртэд Францын хөлбөмбөгчдийн  заримтай нь мөргөлдөж гүйсэн гэв.

Пусси Риот хамтлагийн гишүүд

Байцаалт

Тэд тоглолтын II дахь үед тэмцээний талбайд үймүүлж байгаа нь

Пусси Риот нь Засгийн газраа эсэргүүцдэгээрээ ОХУ-д алдартай хамтлаг

 

Зарим хүмүүс тэдний энэ үйлдэл Хорватын багийн анхаарлыг сарниулсан. Тоглолтод хожигдоход хүргэсэн гэж хэлсэн байна. Харин үүнийг зөвшөөрөхгүй гэж Петр Верзилов гэж онцлов. Тэднийг баривчилж саатуулсны дараа хамтлагийн менежер биднийг байцаасан. Тэд бид нар луу та нар хэн бэ гэж хашгирч эхэлсэн гэж ярьсан байна. Үүний дараа биднийг байцааж байсан хурандаагийн утас дуугарсан. Тэрээр “ Командлагч аа биш ээ. Манайхнаас биш гэж хариулсан” гэж Петр Верзилов хэллээ. Мөрдөн байцаалтын үеэр хийсэн бичлэгт  цагдаагийн албан хаагч хамтлагийн гишүүдэд ОХУ-ын нэрийг гутаасан. Үүний улмаас Дэлхийн хөлбөмбөгийн холбоо (FIFA) торгууль тавина гэж хэлж байгаа нь харагджээ. Гэвч Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос ОХУ дахь “ВВС”-гийнхэнд ОХУ хөлбөмбөгийн талбайд халдсаны улмаас торгууль төлөх эсвэл шийтгүүлэх талаар хариулт өгөөгүй байгаа юм байна. Хамтлагийн менежер Петр Верзилов “Бид торгуулийн хариуцлагыг үүрэхгүй”  “ Аюулгүй байдлын систем ажиллаж, харуулууд биднийг хорьж саатуулсан” гэжээ. Хэрэв Дэлхийн хөлбөмбөгийн холбоо торгохоор шийдвэрлэвэл хэдийгээр энэ байгууллага шиг авлигал авдаг газар байхгүй. Иймээс өөрсдөдөө торгууль ногдуулж зохион байгуулагчид, хамгаалалтын албаны ажилтууд төлөх ёстой гэж ярьсан байна.

Эх сурвалж:  www.bbc.com