Тайлан мэдээний тоог тогтсон нэг өдөр авах нь чухал

ЯМАШИТА МАМОРУ

Төслийн ахлах зөвлөх

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Бодлого боловсруулахад гол суурь болдог статистик мэдээллийг хэрхэн боловсруулах талаар өгүүлье. Юуны өмнө та бүхэн арилжааны банкуудыг төсөөлөөд үзээрэй. Улаанбаатар хот дахь төв салбар аймаг бүрт байрлах салбараас сар бүр орлого, зарлагын мэдээ авдаг гэж бодъё. Банкны хэмжээнд нийт орлого, зарлагыг нэгтгэн хянах нь чухал шүү дээ. Гэтэл Дорнод аймаг дахь салбарсарын эхний өдрийн байдлаарх тоон мэдээг, Сэлэнгэ дэх салбар 10-ны өдрийн, Баян-Өлгий дэх салбар сарын сүүлийн өдрийн мэдээг тайландаа оруулвал, бүх салбарын мэдээг хэрхэн нэгтгэх вэ. Тоон мэдээг зөвхөн цуглуулах нь гол биш, тогтсон нэг өдөр цуглуулах нь чухал юм. Өмнөх жишээгээр хэлбэл, төв салбараас бусад салбаруудад урьдчилаад тогтсон нэг өдөр мэдээ авах зааварчилгаа өгвөл салбар бүрээс ирсэн мэдээг нэгтгэх боломж бүрдэнэ. Ямар ч статистик мэдээллийг цуглуулахад тоон мэдээг авах нэг өдөр сонгож авах хэрэгтэй. Жишээлбэл, Монгол Улсын хүн амын тухайд, жил бүрийн төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөний тоон мэдээ гардаг. Гэтэл эдгээр тоон мэдээг авсан өдөр нь зөрвөл тухайн жилийн Монгол улсын хүн амын тоо зөв гарахгүй гэсэн үг. Статистик мэдээлэл дээр ажилладаг хүн бүр тогтсон нэг өдөр мэдээ авах тал дээр анхаарч ажиллахыг хүсч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин