Г.Баасан хорлочихлоо гээд байл уу, хоол л өгсөн юм байна шүү дээ

Т.САЙХАН

АТГ-ын дарга Х.Энхжаргал,  Ерөнхий сайд асан С.Баяр нарын уулзаж буй бичлэг олон нийтэд ил  болсон.  Үүнээс өмнөхөн  АТГ-ын олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан мэдээлэхдээ  “Х.Энхжаргал С.Баярыг авчирч өрөөндөө оруулан дарамталсан. Тэнд юу болсныг нягтлахаар камерын бичлэгээ өгөөч гэхэд “Мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг учир та нарт хамаагүй” гэдэг хариу өгсөн. Х.Энхжаргал нь Ерөнхий сайд асан С.Баярт хор ч өгсөн байж  магадгүй.  Өнгөрсөн 40 хоногийн дотор С.Баярын бие эрс муудсан” гэх сүржин мэдээлэл хийж байлаа.  Г.Баасан анай тун чиг хол бууджээ.  Бичлэгээр бол  Х.Энхжаргал Ерөнхий сайд асан С.Баярт хор биш хоол л өгсөн болж таарлаа.  Хоригдож байгаа хүнд аяга хоол барих нь  хүн чанарын л асуудал юм.  Ямар нэгэн баримтгүй, аливаа асуудлыг харлуулж, олон нийтийн дунд төөрөгдөл  үүсгэх нь  Г.Баасан анайгийн хамгийн сайн хийж чаддаг ажил бололтой.  Уг нь АТГ-ын олон нийтийн зөвлөлийн даргын ажил тийм ч хогтой хутгалдах албан тушаал биш л юм сан.

Эх сурвалж:www.polit.mn