“Зүрхнээс ину”

Д.ЧИМЭГ

Зохиолч, сэтгүүлч М.Бүжинлхам “Зүрхнээс ину” номоо уншигчиддаа өргөн барьжээ. …Орныхоо урд хөлөө ун­жуу­лаад, нуруугаа эгц­лэн, өвдөг дээрх номоо шимтэн уншина… Энэ бол миний “Ээж”.  “Зүрх­нээс ину” номоо би ээждээ зориулсан хэмээн номын зохиолч ярив. Түүний номыг “Хурц өрнүүн үйл явдал, сонин содон, тод дүр, үг хэллэг, өвөрмөцөөс өвөр­мөц сэтгэлгээ, хэл сэтгэхүйн хийсвэрлэл, зүүд, зөн билэг, совин, далд ухамсрын, зургаа дахь мэдрэхүйн сэрэл, сэтгэмж, гүн бодролоор бичигджээ” хэмээн ун­шиг­­чид дүгнэжээ. Мон­голын хэл шинж­лэлийн ухааны доктор Д.Бат­тогтох “Хүн, нийгмийн амьдрал, хүн хоорондын харилцаа, эд юмс, орчин, ахуйн дүр, дүрслэлийг тогт­сон нэг хэвшил, хэл сэтгэлгээгээр бус өөр нэг өнцгөөс хар­жээ. Амьдралын эхлэл өр­нөлийг бус, төгсгөл- үх­­лийн тухай, там ди­ваа­жин гэх сүнсний орон, сэтгэл мэдрэм­жийн хурц хөдлөл, үйл явдлыг сонгон, сонир­холтой зохиомж, бү­тэцтэй, үг яриатай бич­сэнийг уншигч, суд­лаа­чид сонирхон үзэж, зо­хиолчийн болон зохио­лынх нь тухай үнэн бодитой үнэлэлт, дүгнэлт өгнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин