Монголын 9.6 мянган иргэн гадаадад хөдөлмөр эрхэлж байна

Т.САЙХАН

Монгол Улсад 2018 оны зургадугаар сарын 30-ны байдлаар 92 орны 9.6 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс ажиллагчид 1.1 мянган хүнээр буурсан үзүүлэлт юм. Хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэдийн 9.0 мянга нь эрэгтэй, 0.6  мянга нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт гадаадын ажиллагчдын 69.6 хувь нь БНХАУ-ын, 4.4 хувь нь Австрали Улсын, 3.3 хувь нь БНСУ-ын, 3.1 хувь нь ОХУ-ын, 2.6 хувь нь АНУ-ын, 2.2 хувь нь БНСВУ-ын, 1.8 хувь нь Филиппин Улсын, 1.7 хувь нь Канад Улсын, 1.4 хувь нь Англи Улсын, 9.9 хувь нь бусад улсын харьяат иргэд байна. Өмнөх оны мөн үеэс манай улсад хөдөлмөр эрхэлж буй Австрали Улсын иргэд 91 , Филиппин Улсын иргэд 88 , БНСВУ-ын иргэд 49, Англи Улсын иргэд 36 , АНУ-ын иргэд 8  хүнээр өсөж, харин ОХУ-ын иргэд 167 , БНХАУ-ын иргэд 131 , БНСУ-ын иргэд 18, Канад Улсын иргэд 11 хүнээр тус тус буурчээ. Манай улсад 2018 оны эхний хагас жилд хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн 2.6 мянга нь уул уурхай, олборлолтын, 2.1мянга нь барилгын, 2.0 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 0.8 янга нь боловсруулах үйлдвэрлэлийн, 0.7мянга нь боловсролын, 1.4 мянга нь бусад салбарт ажиллаж байна.

Эх сурвалж:www.polit.mn