Хүй долоон худгыг зорих гэж байна уу, заавал уншаарай

Т.САЙХАН

 Хүй долоон худагт наадам сайхан болж байна.   Та яг одоо Хүй долоон худгийн зорих гэж байгаа бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

-Хүй долоон хутаг Улаанбаатараас 35 км-ын зайтай оршдог.  Автозамын хяналтад Нийслэлийн замын цагдаагийн газрын алба хаагчид ажиллаж байна.

 -Тэнд 156 хуушуурын гэр, 50 хорхогийн гэр наадамчин олонд үйлчилж байна. Хуушуур 1000, нэг аяга хорхог 7000 төгрөгийн үнэтэй байна.

-Хуушуурын асраас гарааны зурхай хүртэл эко автобус наадамчин олонд үйлчилж байгаа бөгөөд хамгийн эрэлттэй унаанд ороод байна.

-“Соёлын наадам” Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборт 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Соёлын наадам өнөөдөр, маргааш /07.11,12/ хоёр өдөр үргэлжлэх бөгөөд соёлын өвүүдийг харуулдгаараа онцлогтой билээ.

-Энэ  үеэр өөрийн нэрээ монгол уран бичлэгээр бичүүлж авах боломжтой, Үндэсний хувцастайгаар зургаа татуулж болно, нум сум яаж хийдгийг хараарай. Дэмбээдэхийг харж, өөрөө ч дэмбээдэх боломжтой юм.

-Цаг агаарын хувьд ойрын хоёр өдөр үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

-Өнөөдөр /07.11/ Хүй долоон худгийн  наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр/

14.00-17.00   Их насны морьдын уралдаан

-Долдугаар сарын 12-ны пүрэв гаригт 07.00-9.20 Соёолон насны морьдын уралдаан, 10.30-12.30  Дааганы уралдаан

-Долдугаар сарын 11-нд 14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, 16.00-19.00  Холч морьдын уралдаан

-Долдугаар сарын 13-нд уяачдын наадам болно.

Эх сурвалж:www.polit.mn