“Face of Mongolia 2019”-д 14 настай охин түрүүлэв

Г.Ариунцэцэг

“Face of Mongolia 2019” тэмцээн өчигдөр болж өндөрлөлөө. Жил ирэх тутам өргөжин тэлж буй “Asia Model Festival Face of Mongolia” тэмцээний энэ удаагийн шалгаруулалтад нийт 60 гаруй хүн оролцсон байна. Нэг сарын турш үргэлжилсэн уралдааны төгсгөлийн шатанд 19 эмэгтэй, 10 эрэгтэй модель шалгарчээ. Энэ жилийн тэмцээнд 14-26 насны охид, залуус оролцож тэргүүн титмийн эзнээр 14 настай Х.Сувдансондор тодорсон юм. Тэмцээний ерөнхий зохион байгуулагч Э.Энхжаргал “Тэргүүн байранд шалгарсан нэг охин ивээн тэтгэгч байгууллагын нүүр царай болно. Мөн Солонгосын олон ангит кинонд тоглох эрхтэй” гэв.

Дашрамд дурдахад, Азийн 25 улсад зохион байгуулагддаг энэ тэмцээн нь Монгол Улсад 12 дахь жилдээ зохиогдож буй. “Face of Mongolia” тэмцээний өмнөх жилүүдэд модел Ж.Энэрэл, Ю.Балжидмаа, Т.Оюун-Эрдэнэ, Н.Цацрал нар түрүүлж байв. Харин энэ жил таван модель Монгол Улсаа төлөөлөн 2019 онд БНАСУ–д болох “Asia Model Festival Face of Asia” тэмцээнд оролцох юм байна.

 

Эх сурвалж: www.polit.mn