Хятад улс Америкийн бараанд гаалийн татвар тогтоов

Д.ЭНХЭЭ

БНХАУ-ын гаалийн ерөнхий газрын мэдэгдэлд дурдсанаар Вашингтоны зүгээс хийсэн үйлдлийн хариуд Хятад улс америкийн бараанд импортын татвар тогтоосныг РИА Новости уламжлав.

АНУ өнөөдрөөс эхлэн 34 тэрбум долларын нийт өртөг бүхий 818 нэр төрлийн хятадын бараанд импортын татвар ногдуулж байгааг БНХАУ – д сануулсан байна.

“Мөн энэ өдөр хариу арга хэмжээ болгож адил тэнцүү хэмжээний америкийн бараанд Хятад улс 25% – ийн импортын татвар тогтоож байна” – хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Хятадын татвар орон нутгийн цагаар 12.01 цагаас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ.

“АНУ дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчиж, эдийн засгийн түүхэнд хамгийн том худалдааны дайн өдүүллээ” хэмээн БНХАУ-ын худалдааны яам мэдэгджээ.

 

АНУ, БНХАУ-ын худалдааны харилцаа

Дөрөвдүгээр сарын эхээр америкийн бүтээгдэхүүний оюуны эрхийг Хятад улс зөрчиж байгаагийн хариуд импортын татвар тогтоож болзошгүй 1,3 мянган хятадын барааны жагсаалтыг АНУ нийтэлсэн.

Үүний хариуд БНХАУ-ын Төрийн зөвлөл Америкаас импортолдог 103 нэр төрлийн бараанд 25 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргасан. Тавдугаар сард талууд худалдааны дайн хийлгүй, харилцан татвар тогтоохыг зогсоохоор тохиролцсон. Гэсэн хэдий ч зөвшилцлөд бүрэн хүрч чадалгүй Вашингтон шинэ татвар тогтоосон.

Зургадугаар сарын дундуур АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан нь Америкт гаргадаг хятадын нийт импортын аравны нэгийг хамаарах болсон. Шинэ татвар хятадын 50 тэрбум долларын өртөг бүхий аж үйлдвэрийн ач холбогдолтой технологи бүхий бараа бүтээгдэхүүнд ногдож байгаа ажээ. Татварыг долдугаар сарын 6-наас эхлэн авч байгаа юм байна.

Хятад улс ч мөн өөрийн зүгээс АНУ-аас импортолдог 50 тэрбум долларын өртөг бүхий 659 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулснаа шууд зарласан билээ.

Эх сурвалж: www.polit.mn