“УИХ-ын 42 дугаар тойргийн сонгуульд оролцоно” гэв

Л.Сайхансанаа

МАХН-ын Бага Чуулган ойрын хугацаанд дахин хуралдах боломжгүй. Иймд СЕХ-ноос ирүүлсэн зөвлөмжийг өнөөдрийн хурлаар хэлэлцүүлэв. Энэ нь УИХ-ын 42 дугаар тойргийн сонгуульд оролцох эсэх тухай юм. Бага Чуулганы нийт гишүүдийн саналаар УИХ-ын 42 дугаар тойргийн сонгуульд МАХН оролцохоор шийдвэрлэсэн. Энэ тогтоолын төслийг мөрийн хөтөлбөрийн хамт СЕХ-нд хүргүүлэхийг Гүйцэтгэх товчоондоо даатгалаа. Харин нэр дэвшигчийг хуулийн дагуу ирэх сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний дотор тодруулна гэлээ.

Эх сурвалж: Polit.mn