Оросууд ДАШТ-нд түрүүлэх магадлалтай багийг нэрлэв

Д.ЭНХЭЭ

Олон нийтийн санаа бодлыг судлах Бүх Оросын төв (ВЦИОМ)-өөс явуулсан санал асуулгаар оросууд өөрийн орны болон Бразилийн шигшээ багийг хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлэх магадлалтай гэж үзэж байгааг дүн гарсаныг  РИА Новости уламжлав.

Санал асуулгад оролцогсдын 20 хувь ОХУ-ын баг дэлхийн аварга болно гэсэн бол 14 хувь Бразили ялна гэжээ. Үүнээс гадна ДАШТ-нд түрүүлэх магадлалтай багуудаар Франц 4%, Англи 3%, Хорват 2%, Бельги-2%, Уругвай 1% гэж хариулжээ.

Судалгааг долдугаар сарын 4-нд явуулсан бөгөөд 18-аас дээш насны оросууд оролцсон байна. Санал асуулгыг утсаар авсан ба 95%-д алдаа мадагтай байх дээд хязгаар нь 2,5% юм байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний үе шатанд Бразилийн шигшээ баг Е хэсэгт тэргүүлж, шөвгийн наймд Мексикийн багийг хожсон. Шөвгийн дөрөвт Бельгийн шигшээтэй тоглоно. ОХУ-ын шигшээ баг шөвгийн наймд Испанийн шигшээ багийг хаалганд хийсэн цуврал цохилтоор ялж, шөвгийн дөрөвт хорватуудтай тоглоно.

ОХУ-д болж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 15-нд өндөрлөнө.

Эх сурвалж: www.polit.mn