С.Ганбаатар Монгол хүн Монгол Улсын баялаг юм

Л.Сайхансанаа

МАХН-ын Бага чуулганд тус намын дэд дарга С.Ганбаатар намын дүрмийн шинэчилсэн найруулга, мөрийн хөтөлбөрийн төслийг танилцууллаа. МАХН-ын гол зорилго нь ард түмнээ сайхан амьдруулахад ямагт чиглэнэ. Монгол хүн  Монгол Улсын гол  баялаг учир төрийн хамгаалалт оруулах ёстой гэсэн агуулга бүхий энэхүү төслийг Бага чуулганы гишүүд 100 хувийн саналаар дэмжсэнээр МАХН-ын шинэчилсэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрийн төслийг дэмжсүгэй. Намын шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрийг Их Чуулганыг зохион байгуулах хороонд илгээсүгэй гэсэн хоёр тогтоолыг гаргалаа. МАХН-ын Бага Чуулган үргэлжилж байна.

Эх сурвалж: Polit.mn