МАХН-ын Бага чуулган боллоо

Ч.Зотол

МАХН-ын Бага чуулган хуралдаж байна.  Хурлын төлөөлөгчдийг 15:00 цагаас эхлэн намын байрандаа бүртгэж, Бага чуулганы хурлыг 16:00 цагт  66.5 хувийн ирцтэй хурлыг эхлүүллээ.

Бага чуулганы нийт гишүүдийн саналаар хуралдааны даргаар Тамгын газрын дарга Н.Уламбаяр, нарийн бичгийн даргаар Д. Дуламсүрэн нарыг сонгосон. Үүний дараа хурал даргалагч  хуралдааны дэг, журам, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Хурлын эхэнд намын дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл, намын туг, далбааны өнгө, загварыг танилцуулах, Ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар Ээлжит бус Их Чуулганыг зохион байгуулах, Үндэсний Хороонд илгээх тухай тогтоол батлах асуудлаар МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар танилцуулж байна. Тэрээр “МАХН-ын гишүүд ёс зүйтэй, шударга, байх ёстойг хатуу анхааруулья. Өмнөх сонгуулйн үеэр намынхаа эсрэг ажилласан хувийн тоглолт хийсэн, цөөн хүн намын нэр барьж ёс зүйтэй үйлдэл гаргасан тохиолдол гарсан. Ийм байж болохгүйг бид намын дүрэмдээ тусгасан” хэмээн онцлов.

 

Эх сурвалж: polit.mn