Шатахууны үнэ шалтгаангүйгээр өсч байна

Л.САЙХАНСАНАА

Зам тээврийн зөвлөлийн гишүүд шатахууны үнийн шалтггангүй өсөлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.  Хэвлэлийн  хурлын үер Авто тээврийн мэргэшсэн инженер Ж.Энхбат “Нэг жилийн дотор гурван удаа шатахууны үнэ шалтгаангүй өслөө. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 17-нд, А92 шатахууны үнэ 1610 төгрөг байсан бол энэ сарын 4-нөөс 140 төгрөгөөр нэмэгдсэн” гэв. Өсөлтийн хувь  орон нутаг бүрт харилцан адилгүй өссөнөөс өргөн хэргэлээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн амжиргаанд ч хүндрэл учирч байна.    Тодруулбал, Дорноговь аймагт хамгийн их буюу 25 хувиар нэмэгджээ. Авто тээврийн зөвлөх инженер Д.Болдбаатар хэлэхдээ “Засгийн газраас шатахуун борлуулагчдаас авах татварыг тэгэлсэн учир шатахууны үнэ тогтмол өсөх шалтгаан байхгүй байхад хоосон хөөргөдөх явдлыг төр засгаас зохицуулж, бодлогоор зохицуулах хэрэгтэй. Бидний шаардлага бол шатахууны байнгын өсөлтийг зогсоох, улс даяар үнийн түвшинг тогтвортой байлгахыг Засгийн газраас хүсч байна”гэв.

Тус хэвлэлийн бага хурлын үеэр МАН-аас иргэдэд амласан шатахууны үнийг бууруулж тогтвортой байлгах ажлын зорилтоо хэрэгжүүлэхгүй байгааг өмнөх Засгийн газрын хэрэгжүүлсэн шатахууны үнийн өсөлтийн зах зээлийн зарчмаар зохицуулах бодлого үр дүнтэй байсан. Дэлхийн зах зээл үнэ буурч байх үед шатахууны онцгой албан татварыг нэмж хуримтлал үүсгэн үнэ өсөх үед татвараа буруулж, үүссэн хуримтлалаар үнийн өсөлтийг зохицуулдаг дэлхий дахины жишгийш МАН-ын шинэ бодлогоор өөрчлөгдсөныг эсэргүүцэж байгаагаа хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn