“Ланд Круизер VX-R” түрүү бөхийн шагнал

Г.АРИУНЦЭЦЭГ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн баяр наадам тав хоногийн дараа эхэлнэ. Улсын их баяр наадмаар түрүүлсэн бөхийн бай шагналд “Ланд Круизер VX-R” маркийн автомашин бэлэглэх юм байна. Энэ жилийн түрүү бөхийн шагналыг “Тоёота Мотор” корпораци ивээн тэтгэж байгаа аж. Дашрамд дурдахад, “Ланд Круизер” дундаа хамгийн өндөр тоноглолтой 238 сая төгрөгөөр үнэлэгдэх загвар гэдгийг учир мэдэх нэгэн хэлж байна лээ. Аз нь шовойсон аавын хүү “Ланд Круизер VX-R”-тай болох нь ээ. Тэр бөхийн нэр хэн бэ?

Эх сурвалж: www.polit.mn