Хүн зодож танхайрсан ИНЕГ-ын удирлагуудыг шалгаж байна

Б.Байгаль

ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтнууд өнгөрсөн сарын 31-нд “Жуулчин” ресторанд шоудаж, улмаар зөөгч залуу  Т-г зодож танхайрсан хэрэг гарчээ. Сүхбаатар дүүргийн I хэлтсийн байцаагч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.   Тэд хохирогч Т-гийн хамрыг нь хугалж, танхайрсан байна.  Тухайн өдөр ИНЕГ-ын дөрвөн удирдах албан тушаалтан, бүсгүйчүүдийн хамт үйлчлүүлсэн байна. Тэд үйлчилгээний газрын дотоод журмыг зөрчин тамхи татаж байсанд зөөгч Т шаардлага тавихад уурлаж зодож гэмтээжээ.  Хэрэгт холбогдогчид нь ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн, Агаарын навигацын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат нар байжээ. Сүхбаатар дүүргийн I хэлтэс Н.Мөнхсүрэн, Ё.Эрдэнэбат нарт холбогдуулан бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үндэслэлээр хэрэг нээн шалгаж байна.

Эх сурвалж:www.polit.mn