УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөллөө

Т.САЙХАН

УИХ-ын нэгдсэн чуулганаар дөнгөж сая /06.14/ Д.Гантулга гишүүний УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэж гишүүдийн 75 хувь нь дэмжлээ. Чуулганы хуралдааны санал хураалтыг нууцаар явуулсан юм. УИХ-ын гишүүн Д.Гантулгыг прокурорын байгууллагаас яллагдагчаар татаж, хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.  Прокурорын байгууллагаас энэ сарын 6-нд УИХ-ын гишүүн Д.Гантулгын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх хүсэлт тавьсан ч чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжээгүй юм. Харин тэрээр энэ  сарын 11-нд УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн билээ. Түүний хүсэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь гишүүний бүрэн эрхээс чөлөөлөхийг дэмжсэн юм. Харин дөнгөж сая тус асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

 Эх сурвалж:www.polit.mn