“Агаарын хөлөг” эвдэрч, дөрвөн хүүхэд бэртжээ

Б.ПУНЦАГХОРЛОО

Өчигдөр 14:00 цагийн орчимд Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Агаарын хөлөг” нэртэй тоглоом эвдэрч, дөрвөн хүүхэд гэмтжээ. Унаж, бэртсэн хүүхдүүд бүгд эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус газарт 16:00 цагийн орчимд очиход, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон бусад холбогдох албаны хүмүүс ирж нөхцөл байдалтай нь танилцаж байв. СБД-ийн Цагдаагийн I хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Н. Бат-Эрдэнээс зарим мэдээллийг тодруулахад, “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д тоглоом нурсан гэсэн дуудлага 14:50 минутад ирсэн. Одоогоор нурсан шалтгаан тодорхойгүй байна. Шалгалт хийгдэж байна. Дөрвөн хүүхэд гэмтсэн, амь нас эрсдсэн зүйл гараагүй” гэв.

Эх сурвалж: www.polit.mn