“Жаст”-ын Ш.Батхүүг үргэлжлүүлэн хорино

Т.САЙХАН

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан гэх хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдаж шалгагдаж байгаа “Жаст”-ын Ш.Батхүүг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ. Шүүх хурал өчигдөр /06.12/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна.  Түүнтэй хамт дээрх хэрэгт буруутгагдаж саатуулагдсан “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдан авалтын хэлтсийн дарга Г.Амарбат нарыг өнгөрсөн тавдугаар сарын 31-нд сулласан байдаг.  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хязгаарлалт тогтоох шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж:www.polit.mn