Трамп-Ким  түүхэн дээд хэмжээний уулзалтыг дэлхий өнцөг буланд бүрт…

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн хэмээн тодотгож байгаа дээд хэмжээний уузлзалт Сингапурт өнөөдөр  /2018.06.12/ болж өндөрлөлөө. Энэ уулзалтыг дэлхийн өнцөг булан бүрт сая сая үзэгч телевизээр сонирхон үзэж байна. www.channelnewsasia.com сайт энэ талаар багц мэдээлэл бэлтгэснийг сонирхуулж байна.

Сөүл хотын Төмөр замын буудал дээр хүлээлгийн танхимд байгаа хүмүүс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзаж байгаа тухай мэдээллийн хөтөлбөрийг  шимтэн үзэж байна.  (Photo AP/Kyodo News)

Сөүл дэх төмөр замын буудал дээр зорчигчид Сингапурт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтын шууд нэвтрүүлгийг  үзэж байна. (Photo: AFP / Jung Yeon-je)

Сөүлийн  нэгэн электроникийн худалдааны төвд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтын  мэдээллийг үзэж байгаа нь. (Photo: AFP / Yonhap)


Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч  Мүн Жэ И, Ерөнхий сайд Ли Накмон  нар АНУ-ын  болон Хойд Солонгосын  дээд хэмжээний уулзалтын мэдээллийг шууд үзэж байна (Photo: AFP/ Yonhap)

Өмнөд Солонгосын  иргэний нийгмийн идэвхтнүүд “Энхтайвны гэрээг нэн даруй хийнэ үү!” гэсэн уриатайгаар 2018 оны зургадугаар сарын 12-нд Сөүл дэх АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо жагсжээ. (Photo: Jung Yeon-je/AFP)

АНУ-ын  Лос Анжелес хот, Koreatown-д (Photo: AFP / Robyn Beck)

Токио дахь хурдан галт тэрэгний буудал дээр уулзалтын тухай мэдээ бүхий сонины дугаарыг Yomiuri сонины нэг ажилтан тарааж байна. (AP Photo / Koji Sasahara)

Эх сурвалж: www.polit.mn