Д.Трамп лимузин машиныхаа хаалгыг нээж Ким Чен Унд сонирхууллаа

АНУ, Ардчилсан Солонгосын тэргүүн нар, тэднийг дагалдан яваа дипломатуудын хамтын үдийн зоог өндөрлөлөө. Трампыг тосч байсан сэтгүүлчийн асуултад тэрээр явдал дундаа “Хоёр талын хамтарсан бичиг баримт гаргана” гэж хариуллаа. Гэхдээ ямар асуудлаар гэдгээ тодорхой хэлсэнгүй. Ерөнхийлөгч Трамп өөрийн унадаг лимузин машин руугаа Ким Чен Уныг урьж, улмаар хаалгыг нь онгойлгон доторхийг нь сонирхуулав. Хоёр тэргүүн дараа нь салж явцгаан өөрсдийн хүмүүс дээрээ очиж зочид буудлын орох хаалганы дэргэд хэдэн минут ярилцлаа.

Эх сурвалж:www.polit.mn