Амьдрах өрөөгөө танилцуулжээ

Х.ОЮУНБОЛД

ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-д оролцохоор ирсэн Испанийн шигшээ баг Краснодор хотын зочид буудалд байрлаад байна. Баасан гаригт Португалийн багтай тоглох энэ багийнхан тэмцээний бэлтгэлдээ гарчээ.Багийн гишүүн Серхио Рамос бэлтгэлийн амралтын үеэр инстаграммд дагагчиддаа зориулж амьдарч байгаа зочид буудлынхаа өрөөг харуулсан бичлэгийг оруулсан байна. Тэрээр бичлэгнийхээ дор “Миний бүх зүйлс үргэлж надтай хамт” гэж бичжээ. Мөн орныхоо дэргэд Серхио Рамосын нэг тоглолтын үеэр авахуулсан зурагаа тавьсан зургийг нийтэлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин