Удирдагч нарын уулзалтын эргэн тойронд

Х.ОЮУНБОЛД

 

УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЯМАР АСУУДЛЫН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭХ ВЭ

 

-Хойд Солон­го­сын “КСНА” агент­лаг,“Родонг” сонинд  АНУ-ын  ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар уулзаж хоёр орны харилцааг дахин сэргээх, байнгын найрамдлыг бий болгох талаар хэлэлцэнэ гэжээ. Мөн Пхеньяны зүгээс тэдний энэ уулзалт нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох аргыг хайх,талуудын харилцан сонирхож байгаа сэдвийг хэлэлцэнэ гэж мэдээлсэн байна. Түүнчлэн ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн үед хоёр Солонгосын хооронд тогтсон найрамдлыг бэхжүүлэх саналыг тавьж байгаа гэжээ. Тэрээр бидний хийх  уулзалтыг амжилттай болно гэж итгэж бодож ирсэн гэдэгт итгэж байна. Ким Жон Ун нухацтай хандахгүй бол хэлэлцээрийг үр­гэлж­лүүлэхгүй гэв.  Харин тэдний хийх уулзал­тын өмнө хоёр орны төлөө­лөгчид “Ритз Карлтон” зочид буудалд уулзсан тухай АНУ-ын  Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео твиттерт жир­гэсэн байна. Мөн ерөн­хийлөгч Дональд Трамп ерөн­хийлөгч Мүн Жэ Интэй утсаар ярьсан гэж “Ёнхап” агентлаг мэдээлжээ.

 

УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛСОН ТОХИОЛДОЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЛХАМ

 

Уулзалтад оролцохоор ирсэн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг хоёр дахь уулзалтаа хийх зорилгоор Пхеньянд ирэх сард айлчлахыг урьсан тухай Сингапурын эх сурвалжаас  мэдээлснийг “Киодо” агентлаг уламжлав.

Эх сурвалжийн зүгээс тэдний уулзалтыг үргэлжлүүлэх тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад энэ сарын 1-нд Хойд Солонгосын Хөдөлмөрчний намын төв хорооны орлогч  дарга Ким Чён Чол гардуулсан захидалдаа удирдагч Ким Жон Ун бичсэн гэжээ. Мөн чуулганы гурав дахь  уулзалтыг хийхээр төлөвлөсөн хоёр уулзалт амжилттай хэрэгжвэл есдүгээр сард Вашингтон ДС хотод хийнэ. гэж “Киодо” агентлаг мэдээлсэн байна.Харин ерөнхийлөгч Дональд Трамп уулзалт амжилттай болсон тохиолдолд Ким Жон Уныг АНУ-д урина гэж мэдэгдэж байжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх уулзалтын талаар хамгийн багадаа бидний харилцаа,харилцан ярианы эхлэл болно гэжээ. Гэхдээ энэ үеэр хэлэлцэх зорилгодоо хүрэхээс илүү бид уулзаж,танилцах нь чухал. Түүнчлэн бие биедээ таалагдана гэдэгт итгэж байна гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.  Үүнээс өмнө тэрээр Ким Жон Ун чухал хэлэлцээр хийхэд бэлэн байгаа эсэхийг мэдэхэд нэг минут хангалттай. Эсрэгээрээ түүнтэй уулзаж цагаа дэмий үрэх төлөвлөгөө байхгүй гэжээ.

 

БУСАД ОРНЫ ТЭРГҮҮНҮҮД ТЭДНИЙ ТҮҮХЭН УУЛЗАЛТЫН ТАЛААР ЮУ ГЭВ

 

-Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин хоёр Солонгосын хооронд хийсэн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох тухай хэлэлцээр чухал болохыг онцолсноос гадна АНУ, Хойд Солонгосын тэргүүнүүдийн хийх уулзалт энэ зорилгыг шийдвэрлэхэд хангалттай биш. Гэхдээ тэдний хийх уулзалт амжилттай болно гэдэгт итгэж байна гэснийг Хөх ордон мэдээлжээ. Түүнчлэн бид зөвхөн энэ хоёр орны хэлэлцээрт итгэж болохгүй. Мөн хоёр Солонгосын хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай гэв.

-Японы ерөнхий сайд Шинзо Абэ ерөнхийлөгч Дональд Трампад Хойд Солонгост тавьсан хоригоо үргэлжлүүлэхэд сургамж болно гэж үзэж байгааг “Киодо” агентлаг уламжилсан байна. Мөн Японы  Засгийн газар ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгост байгаа АНУ-ын цэргийн тоог багасгахыг зөвшөөрснөөр Японыг Солонгосын хойгийг хяналтдаа авах БНХАУ-тай халз тоглуулж үлдээнэ гэдгээс эмээж байгаа юм.

-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хойд Солонгос цөмийн зэвсгийн хөтөлбөрөө  цуцалсны хариуд АНУ  Пхеньяны аюулгүй байдлыг хангахаа амлахад бэлэн байна гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун эх орныхоо аюулгүй байдалд санаа зовж байгааг ойлгож байна. Иймээс Хойд Солонгос цөмийн зэвсгийн хөтөлбөрөө цуцалбал бид аюулгүй байдлыг нь хангахад бэлэн байна” гэж хоёр орны тэргүүнүүд уулзах түүхэн уулзалтын  өмнө хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Түүнчлэн АНУ Хойд Солонгост цөмийн зэвсэггүй болсон нь тэдний хувьд муу хэрэг гэж харамсахгүйгээр хангалт­тай итгэлтэй байлгах, сайн сайхан ирээдүй рүү хөтлөх арга хэмжээ авахад бэлдэж байна гэв.  Мөн үүгээр ирээдүйд хийх хэлэлцээрийн нөхцлийг бий болгож өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин